Гадаад, дотоодын олон бодлого, асуудлаас үүдэж, өссөөр байсан ам.долларын ханш Баасан гаригаас эхлэн бага зэрэг суларч эхэллээ. Ам.долларын өссөн шалтгааныг Төв банкны зүгээс Д.Трампын явуулж буй худалдааны дайнтай холбон тайлбарлаж байсан. Нөгөө талаар энэ өсөлт иргэдийн цэвэр хүлээлтээс болж байгаа гэдгийг Банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг тайлбарласан. Тэрбээр "Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Гадаад худалдааны баланс ашигтай гарсан. Төлбөрийн баланс бага зэрэг алдагдалтай гарсан. Үүнтэй холбоотойгоор ханш тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ ам.доллар 100 орчим төгрөгөөр өссөн бол 50 хувь нь спекуляци юм. Спекуляци гэдэг нь бодит эрэлт, нийлүүлэлтийн зөрүү гэхээс илүү хүмүүс ам.долларыг өөртөө цуглуулах, ханш өсөх юм байна гэж болгоомжлох, ханш өснө гэсэн хүлээлт бий болох зэргээс үндэслээд өөрсдөд нь ам.доллар хэрэггүй боловч төгрөгөө ам.доллар болгож байгаа үзэгдлийг хэлж байгаа юм.онголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Гадаад худалдааны баланс ашигтай гарсан. Төлбөрийн баланс бага зэрэг алдагдалтай гарсан. Үүнтэй холбоотойгоор ханш тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ ам.доллар 100 орчим төгрөгөөр өссөн бол 50 хувь нь спекуляци юм. Спекуляци гэдэг нь бодит эрэлт, нийлүүлэлтийн зөрүү гэхээс илүү хүмүүс ам.долларыг өөртөө цуглуулах, ханш өсөх юм байна гэж болгоомжлох, ханш өснө гэсэн хүлээлт бий болох зэргээс үндэслээд өөрсдөд нь ам.доллар хэрэггүй боловч төгрөгөө ам.доллар болгож байгаа үзэгдлийг хэлж байгаа юм" гэдэг тайлбарыг өгч буй. Тэгвэл эдийн засагч Б.Найдалаа "Монголын хувьд гадаад хүчин зүйлээс илүү дотоод хүчин зүйл нөлөө их. Бараа бүтээгдэхүүний хэмжээг харвал экспорт нэмэгдсэн ч урсгал тэнцлээ харвал ам.доллар дутагдалтай хэвээр байна. Дээр нь, манай улсын гадаад валютын албан нөөц гурван тэрбум орчим ам.доллар буюу хангалттай нөөцтэй байна. Гэхдээ Монголбанкнаас өмнөх шигээ интервенц хийж, зах зээлд оролцохгүй байна. Үүнээс болж ам.долларын ханшид бага зэргийн савлагаа үүсч байна" гэсэн тайлбар хийжээ. Юутай ч өнгөрөгч Баасан гаригаас 2475 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2468 бол долоон төгрөгөөр сулраад байна.
Б.БАТ