Японы Нобелийн шагналтан шагналын мөнгөө сургуульдаа хандивлана | News.MN

Японы Нобелийн шагналтан шагналын мөнгөө сургуульдаа хандивлана

Японы Нобелийн шагналтан шагналын мөнгөө сургуульдаа хандивлана

Японы Нобелийн шагналтан шагналын мөнгөө сургуульдаа хандивлана

Анагаах ухааны  салбарт энэ оны Нобелийн шагналыг  хүртсэн Тасаку Хонжо залуу судлаачдыг дэмжих зорилгоор шагналын мөнгөө Киотогийн их сургуульд хандивлахаар болжээ. Тэрбээр,  "Залуу судлаачдын боловсролыг дэмжих нь Японы хөгжилд эергээр нөлөөлөхөөс гадна анагаахын салбарт хийж буй томоохон хөрөнгө оруулалт болно. Миний залгамжлагчид илүү сайн боловсрох учиртай" гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр залуу судлаачдыг дэмжих сан байгуулах хүсэлтэй байгаагаа дурдсан байна. Японы эрдэмтэн Тасаку Хонжо нь 1942 онд Киотод төрсөн бөгөөд 1966 онд Японы хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгд тооцогддог Киотогийн их сургуулийн анагаах ухааны сургуулийг төгсчээ. 1988 оноос хойш төрөлх их сургуульдаа ажиллаж байгаа юм.

 ЭХ СУРВАЛЖ: JAPANTODAY.COM

Н.АМГАЛАНТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амжиж сонс 2018-10-06 103.57.92.118

Гайхамшигтай нээлт хийжээ.манайд бол хандивлах биш хулгайлах завшихаа л боддог хүмүүс ихэсчдээ. Бусдаас үлгэр дууриалал авч сураасайдаа

Avatar

Бухимдаа 2018-10-06 64.119.19.222

Төрийн шагналын мөнгөө сурч байсан Ленинград хотын өнчин хүүхдүүдийн цэцэрлэгт бүгдий нь хандивласан академич Ринченээс эхлээд өгөөмөр сэтгэлтэй монгол хүн нэг байсан, одоо бол хулгайлж суйлахаас өөр юм мэдэхээ байжээ

Avatar

Зочин 2018-10-06 202.9.43.89

Guu e mon mundag setgeltei humuus shu manaihan ch medku e

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж