Японы Нобелийн шагналтан шагналын мөнгөө сургуульдаа хандивлана

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Японы Нобелийн шагналтан шагналын мөнгөө сургуульдаа хандивлана

Японы Нобелийн шагналтан шагналын мөнгөө сургуульдаа хандивлана

Анагаах ухааны  салбарт энэ оны Нобелийн шагналыг  хүртсэн Тасаку Хонжо залуу судлаачдыг дэмжих зорилгоор шагналын мөнгөө Киотогийн их сургуульд хандивлахаар болжээ. Тэрбээр,  "Залуу судлаачдын боловсролыг дэмжих нь Японы хөгжилд эергээр нөлөөлөхөөс гадна анагаахын салбарт хийж буй томоохон хөрөнгө оруулалт болно. Миний залгамжлагчид илүү сайн боловсрох учиртай" гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр залуу судлаачдыг дэмжих сан байгуулах хүсэлтэй байгаагаа дурдсан байна. Японы эрдэмтэн Тасаку Хонжо нь 1942 онд Киотод төрсөн бөгөөд 1966 онд Японы хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгд тооцогддог Киотогийн их сургуулийн анагаах ухааны сургуулийг төгсчээ. 1988 оноос хойш төрөлх их сургуульдаа ажиллаж байгаа юм.

 ЭХ СУРВАЛЖ: JAPANTODAY.COM

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж