Япон мандах нартай далбаанаас болж тэнгисийн сургуулилтад оролцохоос татгалзав

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Япон мандах нартай далбаанаас болж тэнгисийн сургуулилтад оролцохоос татгалзав

Япон мандах нартай далбаанаас болж тэнгисийн сургуулилтад оролцохоос татгалзав

АНУ, Хятад тэргүүтэй 15 орны байлдааны хөлгүүд оролцох тэнгисийн флотын хамтарсан сургуулилт энэ сарын 10-14-ны хооронд  Өмнөд Солонгосын Жэжү аралд зохион байгуулагдана. Гэтэл Япон улс хөлөг онгоцоо илгээхгүй болсноо Баасан гарагт мэдэгджээ. Японы Өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчний бэлгэдэл болох “мандах нар”-тай далбаатай холбоотой маргаан Өмнөд Солонгос болон Япон улсын хооронд сүүлийн хэд хоногийн турш өрнөсөн юм. Дайны үед Япончуудад колоничлогдож байсан солонгосчуудын хувьд энэ нь үндэсний гашуун дурсамжийг сэргээнэ гэж үзсэн учраас Өмнөд Солонгосын тал ийм далбаатай хөлгийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхээс татгалзаж, оронд нь Японы төрийн далбааг мандуулахыг хүссэн байна. Гэвч Японы тал ингэх боломжгүй гэж үзжээ.

Мандах нартай далбаа нь 1889 оноос хойш Японы байлдааны хөлгүүдийг иргэний зориулалттай хөлгүүдээс ялгахын тулд ашиглагдаж ирсэн гэдэг. Өнгөрсөн Мягмар гарагт Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан намын гишүүн Ли Сёк Хюн дайны үеийн бэлгэдлийг ашиглахыг хориглох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа гаргасан юм. Түүний саналаар колоничлолын үеийн Японы бэлгэдлүүдийг үйлдвэрлэх, хэрэглэх, тараахыг оролдсон иргэнд гурав хүртэл сая воны торгууль оноож, хоёр хүртэл жил шоронд хорих шийтгэлтэй байхыг тусгажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж