Дэлхийн хамгийн хачирхалтай найман газар

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хачирхалтай найман газар

News агентлаг долоо хоног бүрийн Бямба гаригт "Сонирхолтой газарзүй" буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад дэлхийн хамгийн хачирхалтай тогтоцтой газруудыг танилцуулж байна.


ХИЛЛИЕР НУУР

Энэхүү гайхалтай үзэсгэлэнтэй нуур нь баруун Австралид байдаг. Хиллиер нуурын усанд халобактери гэх ягаан өнгө үүсгэгчтэй давс маш их хэмжээгээр агуулагддаг нь ийнхүү нуурыг үзэсгэлэнтэй ягаан өнгөтэй харагдуулдаг байна.

ТАМЫН ХААЛГА

Туркменистанд байрладаг “тамын хаалга” хэмээн нэрлэдэг энэхүү газар нь байгалийн хийн орд газар юм. Зөвлөлтийн үед Оросууд байгалийн хийг шатааснаас хойш ийнхүү 40 жилийн турш шатаж байгаа юм байна.

ЦӨЛИЙН ГАР

Чилийн цөлийн дунд ганцаархнаа торойх энэхүү баримал нь хүний зовлон зүдгүүр, ганцаардлыг илэрхийлдэг. Этгээд сонин энэ баримлыг Марио Ираразаба гэх барималч асар уудам Чилийн цөлийн дунд бүтээсэн нь жуулчдын ихээр сонирхон очдог газрын нэг болжээ.

ШУЛМЫН ГҮҮР

Усны тусгалд тэг дугуй харагдах энэ гүүрийг шуламнууд барьсан гэх домог яриа байдаг ч үнэндээ 1860 онд хүний гараар бүтжээ.

СОЛОНГОН УУЛ

Перу улс гэхээр л Мачу Пикчү санаанд ордог. Тэгвэл Перугийн бас нэгэн гайхамшиг бол одоог хүртэл хэн ч учрыг нь тайлж чадаагүй солонгон уул юм.

КОКОРО ХӨНДИЙ

Хэрвээ та дэлхийн хамгийн өндөр дал моддыг харахыг хүсвэл Колумбын Короро хөндийд очихыг зөвлөж байна.

РЭДВҮҮД ПАРК

АНУ-ын Калифорни мужийн Рэдвүүд паркт очвол 2000 жилийн настай 90 метрийн өндөртэй аварга том моднуудыг харж болно. Яг л үлгэр дотор орчихсон мэт мэдрэмж төрүүлнэ.

ВААДҮ АРАЛ

Мальдивт байдаг Ваадү аралд шөнө болохоор яг л тэнгэрийн одод газарт буугаад ирсэн мэт гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
90
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж