МУИС-ийн Дугуй зааланд “Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт сэтгүүл зүй судлаачдын үндэсний III симпозиум өнөөдөр боллоо. Тус симпозиумыг 2005 онд анх зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Симпозиумд МУИС, Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш нараас гадна Хэвлэлийн хүрээлэн, МҮОНРТ-ийн уран бүтээлчид илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Энэ сарын 30-нд МСЭ-ийн их хурал болох гэж байгаатай холбоотойгоор энэхүү симпозиумыг зохион байгуулж байгаа гэдгээ зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн гурван сая хүнтэй манай улсад 142 телевиз үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сэтгүүл зүйн хараат бус байдлыг алдагдуулах, захиалгат нэвтрүүлэг олшрох, энэ хэрээр мэргэжлийн сэтгүүлчдийн нэр хүндийг унагах байдал газар авч байгааг Отгонтэнгэр их сургуулийн багш Д.Ганчимэг хэлж байлаа. Тэрээр мөн цааш нь “Сүүлийн жилүүдэд хэн мөнгөтэй нь телевиз байгуулж байгааг сонгуультай жилд 17-20 телевиз байгуулагдсанаас харж болно” гэсэн юм.
Т.ДАРХАН