Н.Түвшинбаяр аваргын хөвгүүд дахин медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр аваргын хөвгүүд дахин медаль хүртжээ

Бөхийн спортоор хичээллэх сонирхолтой Н.Түвшинбаярын хөвгүүд дахин медальд хүрчээ

Н.Түвшинбаяр аваргын хөвгүүд дахин медаль хүртжээ

“Ulaanbaatar international pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсад хоёр дахь удаагаа болж буй уг тэмцээнд АНУ, Унгар, БНХАУ, Бразил, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 411 тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байна.

Тэмцээний хөвгүүдийн бага насны ангилалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт Найдангийн Түвшинбаярын хөвгүүд барилджээ. Жюү жицүгийн тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байгаа Т.Манлай, Т.Мандах нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Бөхийн спортоор хичээллэх сонирхолтой Н.Түвшинбаярын хөвгүүд жюү жицүгийн төрөлд хүч чадлаа сорьсоор дахин медальд хүрлээ. "Аав шигээ бөх болох сонирхолтой. Сууж үүрэх мэх хийх дуртай. Сайн бөх болохыг хүсдэг учраас гэртээ бэлтгэл хийдэг хэмээн" тэд тэмцээний дараа хэлсэн байна.

Спортын төв ордонд болж буй “Ulaanbaatar international pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн насанд хүрэгчдийн ангилалаар үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргана.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж