Дэлхийн оюутны аварга шалгаруулах Чирлидингийн (хөгжөөн дэмжигч охид) анхдугаар тэмцээн Польшийн Лож хотноо болж байна. Өчигдөр эхэлсэн анхдугаар тэмцээнд 10 гаруй орон оролцож байгаагаас Монгол Улсын багийн тамирчид болох Э.Урангоо, А.Оюунгэрэл С.Маргад, Т.Мичидмаа нар оролцож байна. Багийн дасгалжуулагчаар Н.Жавхлан ажиллаж байгаа бөгөөд бусад албанынхан багтжээ.
Дэлхийн оюутны анхдугаар тэмцээнд Монголын оюутны шигшээ баг фом болох хип хопын төрөлд оролцох бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ