Интерполын ерөнхийлөгч сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Интерполын ерөнхийлөгч сураггүй алга болжээ

Интерполын ерөнхийлөгч сураггүй алга болжээ

Албан ёсны мэдээллийн агентлагуудын мэдээлж  байгаагаар Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэй есдүгээр сарын 29-ны өдөр Францаас Хятад улсад очоод сураггүй алга болжээ. Мэн Хонвэй 2016 оны арваннэгдүгээр сард Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр 2020 оныг хүртэл ажиллах бүрэн эрхийн хугацаатай. 64 настай Мэн Хонвэй нь Хятад руу яваад холбоо тасарсан тухай түүний эхнэр анх Францын Лион хот дахь Интерполын төв байранд очиж холбогдох хүмүүст  мэдэгдсэн байна. Энэхүү мэдээллийн дагуу Францын цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.

Эхнэр нь хэлэхдээ нөхөртэйгөө хамгийн сүүлд 10 хоногийн өмнө холбоо барьсан. Саяхан түүнийг утсаар болон цахим сүлжээгээр айлган сүрдүүлсэн гэж мэдэгджээ. Францын цагдаагийн газраас энэ хэргийн учрыг олохоор эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд түүний эхнэрийг заналхийлж байгаад санаа зовниж байгаа гэж мэдэгдсэн байна. Хятадын “Өглөөний шуудан” сонинд бичсэнээр Мэн Хонвэй нь өмнө нь Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайдаар ажиллаж байсан. Мөн Хятадын коммунист намд өндөр алба хашдаг байсан хэмээн бичжээ. Хятад улс сүүлийн үед авлигын хэргийг илрүүлэх ажил дээр интерполтой эрчимтэй хамтарч ажиллаж байгаа билээ. Хятадад энэ төрлийн гэмт хэргийг хариуцсан албан тушаалтнууд олон хоногоор сураггүй алга болох нь элбэг байдаг аж. Хятадын засгийн газраас одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: VOX.COM

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж