АТГ-аас аравдугаар сарын 4-нд Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Г.Бум-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр хянан хэлэлцжээ.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан үндэслэлээр Г.Бум-Эрдэнийг 2018 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ