Ирэх сард амрах өдөр хоёроор нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Ирэх сард амрах өдөр хоёроор нэмэгдэв

Арваннэгдүгээр 8 болон 26-ны өдөр бүх нийтээр амарна

Ирэх сард амрах өдөр хоёроор нэмэгдэв

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх арваннэгдүгээр найман болон 26-ны өдөр бүх нийтээр амарна. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглээд тав дахь жилийг үдээд байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу арваннэгдүгээр сарын 8-д бүх нийтээр амрахаар болжээ. Мөн арваннэгдүгээр сарын 26-ны даваа гаригт Улс тунхагласны өдөр тохиож байгаа юм.

БҮХ НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН ӨДӨРТ:

  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15
  • Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3
  • Шинэ жил: 1 дүгээр сарын 1
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8
  • Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29
  • Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
  • Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж