“Чайна Опен” тэмцээний хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

“Чайна Опен” тэмцээний хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо

“Чайна Опен” тэмцээний хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо

Хятадын нийслэл Бээжин хотноо мэргэжлийн талбайн теннисний “Чайна Опен” тэмцээн өндөрлөх шатандаа орсон байна. “Чайна Опен” тэмцээн нь 2004 оноос зохиогдож эхэлсэн ба эрэгтэйчүүдийн АТР-н Мастерс зэрэглэлийн дараа ордог АТР Тур 500 зэрэглэлд багтдаг бол эмэгтэйчүүдийн WTA-н Их Дуулга тэмцээний дараа орох Премьер Мандатори зэрэглэлд багтдаг чансаа өндөртэй тэмцээн юм. “Чайна Опен” тэмцээнд С.Уилльямс, М.Шарапова, Г.Мугуруза, К.Возняцки, В.Азаренка, эрэгтэй төрөлд Р.Надал, Н.Жокович, Э.Мюррей, Т.Бердих нарын шилдгүүд цомыг хүртэж байсан цар хүрээ том тэмцээн болдог.

Энэ жилийн “Чайна Опен” тэмцээний эрэгтэй төрөлд Хуан Мартин дель Потро, А.Зверев, К.Эдмунд нарын тэргүүтэй теннисчид оролцсон бөгөөд хагас шигшээд Хуан Мартин дель Потро, К.Эдмунд, Ф.Фогнини болон Гүржийн Н.Басилашвили нар шалгараад байна. Хагас шигшээд Хуан Мартин дель Потро Италийн Ф.Фогнинитой, К.Эдмунд Гүржийн Н.Басилашвили тоглоно. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд К.Возняцки нутгийн тамирчин Ван Чиантай тоглох бол Н.Осака Латвийн А.Севастоватай тоглоно.

“Чайна Опен” тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн эрэгтэй теннисчин 500 оноо, эмэгтэй теннисчин 1000 оноог чансааны оноон дээрээ нэмж авна. Харин түрүүлсэн эрэгтэй ганцаарчилсанд 733 мянган ам.доллар, эмэгтэй теннисчин 1.5 сая ам.долларын шагнал хүртэнэ. Тэмцээний аваргууд маргааш тодорно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж