Гүржийн Батуми хотод өчигдөр Шатрын 43 дахь олимпиад өндөрлөлөө. Дэлхийн 180 орны 1667 шатарчид 14 хоногийн турш оюун ухаанаа уралдуулж, шилдгүүдээ тодрууллаа. Батумийн Спорт палас тоглолтын танхимд болсон тэмцээнд Монгол Улсын эрэгтэй баг 22-р байр, эмэгтэй баг 20-р байрыг эзлэв.
Өчигдөр эрэгтэй баг сүүлийн өрөгтөө Нидерландыг 2,5:0,5 оноогоор хожиж, 6 хожил, 3 тэнцээ, 2 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ. Эрчүүдийг Хятадын баг тэргүүлсэн бол АНУ, ОХУ-ын баг удаалав. Нийт 185 баг оролцсон.
Манай бүсгүйчүүд сүүлийн өрөгт Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдон, тэмцээнийг 7 хожил, 4 хожигдолтойгоор өндөрлүүллээ. Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер Г.Мөнхгал, Н.Баттулга, С.Билгүүн, ФИДЕ мастер У.Насанжаргал нар багтсан. Багийн дасгалжуулагчаар их мастер Б.Хатанбаатар ажиллав. 43 дахь олимпиадын үеэр Монгол улсын шигшээ багийн тамирчин У.Насанжаргал Их Мастерын норм биелүүлжээ.
Эмэгтэй багт их мастер Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам, ФИДЕ мастер Т.Мөнхзул нар багтсан. Дасгалжуулагчаар ФИДЕ мастер С.Ган-Од, “Мончесс” клубийн дасгалжуулагч Ц.Батсайхан нар ажилласан байна.
ДҮН:
Эрэгтэй баг: ( )-д чансааг бичив
- 1-р өрөг: Этиоп (136) – Монгол0:4
- 2-р өрөг: Монгол – Куба (33) 2:2
- 3-р өрөг: Гүрж-1(14) – Монгол 3:1
- 4-р өрөг: Монгол– Малави (119) – 4:0
- 5-р өрөг: Монгол – Гүрж-2(42) – 1:3
- 6-р өрөг: Малайз (107) – Монгол1:3
- 7-р өрөг:Монгол – Венесэул (61) – 2,5: 0.5
- 8-р өрөг: Узбекстан (36) – Монгол – 2:2
- 9-р өрөг: Монгол – Иран (23) -2:2
- 10-р өрөг: Монгол– Дани(52) 3:1
- 11-р өрөг: Монгол – Нидерланд(13) – 2,5:0,5
Эрэгтэй баг 6 хожил, 3 тэнцээ, 2 хожигдолтойгоор 185 багаас 22-р байр эзлэв.
Эмэгтэй баг:
- 1-р өрөг: Шри-Ланк (91) – Монгол0:4
- 2-р өрөг: Босни-Герцеговина (63) – Монгол1:3
- 3-р өрөг: Монгол – Беларус (36) – 2.5:2.5
- 4-р өрөг: Иран (28) – Монгол– 0.5: 0,5
- 5-р өрөг: АНУ (10)– Монгол – 3.5: 0,5
- 6-р өрөг: Монгол – Румын(20) – 0.5:3.5
- 7-р өрөг:Монгол – Индонез (47) 3,5:0.5
- 8-р өрөг: Польш (7) – Монгол1:3
- 9-р өрөг: Монгол –Гүрж-1(4) – 1:3
- 10-р өрөг: Аргентин(30) – Монгол-1:3
- 11-р өрөг: Монгол – Энэтхэг 1:3
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ