Тоёота 2,4 сая приус машинаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Тоёота 2,4 сая приус машинаа эргүүлэн татна

Тоёота 2,4 сая приус машинаа эргүүлэн татна

“Тоёота Мотор” корпораци баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ дэлхий даяар нийлүүлэгдсэн 2,4 сая хабрид хөдөлгүүртэй автомашинаа эргэн татахаар болж байгаагаа мэдэгджээ. 2008 оны аравдугаар сараас 2014 оны арваннэгдүгээр сарын хооронд үйлдвэрлэгдсэн “Приус” маркийн автомашинуудаа ийнхүү эргүүлэн татахаар болсон байна. Эдгээрийн 1,2 сая машин нь дотооддоо буюу Японд, 830 мянга нь хойд Америкт, үлдсэн 290 мянга нь Европт зарагдсан байна.

Тоёота компанийн хэлж байгаагаар гурван удаа дээрх төрлийн автомашин ямар ч хөдөлгөөнгүй болж гацсан тохиолдол гарсан, гэхдээ ямар нэгэн осол гараагүй. Тиймээс эргэн шалгасны үндсэн дээр 2,4 сая автомашинаа эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Тоёота компанитай технологийн хамтрагч болсон “Мазда моторс” компани мөн 2013 оны аравдугаар сараас 2014 оны аравдугаар сарын хооронд үйлдвэрлэсэн хабрид хөдөлгүүртэй “Аксела” маркийн 9335 автомашинаа Японы зах зээлээс эргүүлэн татахаар болжэ

ЭХ СУРВАЛЖ: WWW.JAPANTIMES.CO.JP

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж