ОХУ-ын уулын Горы Байкала клубын уулчин, спортын мастер, сургагч багш Сергей Глазунов агсны гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ.
Тэрбээр хамтран авирагчтайгаа Пакистаны Латок оргилд 7145 метрийн өндөрт өнгөрсөн долдугаар сарын 24-нд гарч мөрөөдлөө биелүүлсэн ч маргааш нь харамсалтайгаар амь насаа алдсан юм. Ах нь түүний дурсгалыг хүндэтгэж “Боломж үргэлж байдаг” нэртэй үзэсгэлэнг гаргаж буй юм. Нийт 60 гаруй гэрэл зургийг багтаасан энэ үзэсгэлэнд Сергей Глазуновын өөрийнх нь авсан зургуудыг үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилнэ.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Холбоотой мэдээ