Улирлын өмнө: Миннесота Уайлд баг

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Миннесота Уайлд баг

Улирлын өмнө: Миннесота Уайлд баг

Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/ 2000 онд хоёр багаар эгнээгээ өргөтгөсөн нь Охайо мужийн Колумбус хотын Колумбус Блю Жакетс болон Миннесота мужийн Сент-Паул хотын Миннесота Уайлд багууд юм. Өдгөө 29 нас хүрч буй идэрхэн хоёр багийн Миннесота Уайлд баг сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой амжилттай яваа бөгөөд тогтмол плэй-оффт шалгарч байна. Гэвч плэй-оффт эхний хоёрдугаар шатыг давж чадаагүй л байна. Ямартаа ч багийнхаа түүхэнд зургаан улирал плэй-оффт шалгараад байгаа ба өнгөрсөн улиралд улирлын 82 тоглолтод 45 хожил авч 101 оноотой улирлыг өндөрлүүлсэн. Харин плэй-оффын эхний шатанд Виннипег Жетс багт цуврал таван тоглолтод хожигдож улирлаа өндөрлүүлсэн. Өрнөд бүсийн Төвийн дивизионоос плэй-оффын эрхийг авна гэдэг бас л амаргүй даваа боловч Миннесота Уайлд багийн амжилт яг зогсчхоод байна. Магадгүй ирэх улирлаас уналтад орохыг ч үгүйсгэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь багийн тоглогчид нь лигийн дундаж, мөн солилцоонд ч төдийлөн том наймаа хийхгүй байгаа нь багийн ирээдүй хүндхэн байдалтай байгааг харуулж байна.

  • БАГААС ЯВСАН ТОГЛОГЧИД: М.Куллен Питтсбург Пингвинс рүү, Т.Эннис Торонто Мейпл Лифс рүү, З.Митчелль Лос-Анжелес Кингс рүү
  • БАГТ ИРСЭН ТОГЛОГЧИД: М.Бартковский Калгари Флаймзаас, Жи.Ти.Браун Анахайм Даксаас, Э.Фер Сан-Хосе Шарксаас, М.Хендрикс Виннипег Жетсээс, Г.Патерин Даллас Старсаас

Солилцоонд зөвхөн чөлөөт агентаас л тоглогчид авчирсан. Багт ирсэн тоглогчдоос шууд ирээд эхний гурван лайнд багтчих тоглогчид ирсэнгүй. Өнөөгийн Миннесота Уайлд багаас М.Гранлуд болон Д.Дубник нар л дундаас дээд түвшний тоглогчид болоод байгаа. Нэгэн цагт багийн нүүр царай болж байсан М.Койву, З.Парисе, Р.Сатер болон хоёр жилийн өмнө ирсэн Э.Стаал нарын амжилт жилээс жилд буурч байна. Энэ улиралд плэй-оффт шалгарах нь тун хэцүү бөгөөд өнгөрсөн улирлын амжилтаа давтаж чадна гэж бодохгүй байна. Эсвэл шууд чөлөөт уналт хийгээд ойрын жилүүддээ Эдмонтон Ойлерс шиг драфтын эрхийн төлөө явж болох юм.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I ЛАЙН:

Ж.Зукер – Э.Стаал – М.Гранлунд

Р.Сатер – М.Думба

II ЛАЙН:

З.Парисе – М.Койву – Н.Нейдеррейтер

Й.Бродин – Я.Спургеон

III ЛАЙН:

Ж.Эрикссон – Ж.Грийнвэй – Ч.Коуле

Н.Сийлер – Г.Патерин

Миннесотагийн өнөөгийн М.Койву бол 50-иас дээш оноо авна гэдэг тун бэрх болсон. Одоогоос таван жилийн өмнө бол боломжтой байсан. Одоогийн энэ багийн оноо болон гоолыг Каролина Харрикейнз багийн лидер байсан Э.Стаал л явуулж байна. Хоёр жилийн өмнө Миннесотад ирж байсан Э.Стаал залуу тоглогч М.Гранлундтай хамт багийн бүх ачааг нугалж байгаа гэвэл нэг их хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ цагийн Миннесота Уайлд багийн үндсэн тоглогчдоор бус “айлын” хүнээр ачааны хүндийг үрүүлж байна. Багийн драфтын сонголтууд болох Я.Зукер болон М.Гранлунд нар багийн лидер болох гэвэл одоо авч байгаа оноогоо нэмэх ёстой. Улиралд хамгийн багадаа 80-90 оноо авч байж лигийн шилдгүүдийн хэмжээнд яригдана. Хэрвээ үүнд хүрч чадахгүй бол лигийн олон дунджуудын нэг л байсаар карьераа өндөрлүүлнэ. Бас баг нь ч тогтвортой амжилтаа хадгалахад хэцүү байх болно. Ямартай ч ирэх улиралд Миннесота Уайлд багт плэй-оффт шалгарах боломж тун бага юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж