Путин: ОХУ, Энэтхэгийн худалдаа 30 тэрбум долларт хүрнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Путин: ОХУ, Энэтхэгийн худалдаа 30 тэрбум долларт хүрнэ

Путин: ОХУ, Энэтхэгийн худалдаа 30 тэрбум долларт хүрнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин энэ сарын 4,5-ны өдрүүдэд Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр тэрбээр Энэтхэг улстай хийх худалдааны хэмжээг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ болон Энэтхэг хоёр улсын хоорондын худалдааны эргэлт өнгөрсөн жил есөн тэрбум ам.долларт хүрсэн билээ. Владимр Путин Энэтхэгийн ерөнхий сайдтай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Манай улс 2025 он гэхэд хоёр улсын худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэж, хөрөнгө оруулалтыг мөн 15 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байгаа. Хэрэв бид энэ хурдаараа цааш явбал энэ зорилгоо биелүүлэх бүрэн боломжтой” хэмээжээ. Статистик мэдээгээр хоёр улсын худалдааны эргэлт зөвхөн нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд 20 хувиар өссөн байна. Өнгөрсөн сард Шинэ Дели хотод ОХУ-ын компаниудын тусгай бүс байгуулах санаачилгыг гаргасан. Энэ оны эхээр хоёр улс бараа саадгүй дамжин өнгөрөх “ногоон коридор” бий болгох талаар хэлэлцэж, ердийн гаалийн шалгалтаас чөлөөлөх компаниудын жагсаалтыг гаргахыг хүсч байгаагаа талууд илэрхийлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: RT.COM
Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж