УИХ-ын гишүүн Р.Амаржаргалд Ардчилсан намын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргын албыг давхар хаших санал ирсэн тухай “бор шувуу” Төрийн ордонд нисэж байна. Үүгээр бол Ардчилсан намд нарийн бичгийн даргын томилгоо дуусаагүйг харж болно.
Ардчилсан намын дарга З.Энхболд өнгөрсөн даваа гаригт өмнөх даргын үед сонгогдсон нарийн бичгийн дарга нараа огцруулж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Эрдэнэчимэг, Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нарыг тус бүр нарийн бичгийн даргаар сонгосон.
Эл томилгоо “Ардчилсан намын дарга залуучуудад харшилтай” гэх шүүмжлэлийг дагуулаад байна. Учир нь чөлөөлөгдсөн нарийн бичгийн дарга нар нь бүгд залуучууд байжээ.
Г.ШАРХҮҮ