Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байсан. Гэсэн ч бөхийн өргөөнд барилдаан зохион байгуулахгүй байх, бөхийн холбооны маргааны улмаас хойшлуулж, өнөөдөр буюу аравдугаар сарын 6-нд “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулах гэж байна.
Нээлтийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Т.ОД