20 мянган төгрөгийг хүсэлт гаргасан хүүхдэд олгох боломжтой | News.MN

20 мянган төгрөгийг хүсэлт гаргасан хүүхдэд олгох боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

20 мянган төгрөгийг хүсэлт гаргасан хүүхдэд олгох боломжтой

20 мянган төгрөгийг хүсэлт гаргасан хүүхдэд олгох боломжтой

Хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж буюу сар бүр 20 мянган төгрөг олгож буй. Өнгөрсөн жил эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нийт хүүхдүүдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд 20 мянган төгрөг олгож буй. Нийт 205,1 тэрбум төгрөг гэсэн үг.

Тэгвэл 2019 оноос эхлэн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт тэтгэмж буюу 20 мянган төгрөг олгох хуулийн төслийг УИХ-ын санаачлан, УИХ-д өргөн барьжээ. Өөрөөр хэлбэл, амьдралын боломж, амьжиргааны төвшнөөс шалтгаалан сар бүр 20 мянган төгрөг авахгүй байх боломжтой хүмүүс бий. Мөн сар бүр 20 мянган төгрөг авах ёстой ч жагсаалтад багтаагүй гэх мэт олон шалтгаан бий. Тиймээс сар бүр 20 мянган төгрөг авах хүсэлт гаргасан хүмүүс л олгодог байхаар тогтоолын төсөлд тусгажээ.

Хэрэв хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгож эхэлбэл нийт хүүхдүүдийн 80-90 хувь нь хамрагдах боломжтой гэнэ. Урьдчилсан тооцооллоор 114 мянган хүүхэд нэмэгдэх боломжтой юм байна. Нийт хүүхдүүдийн 80 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13 тэрбум, 90 хувь нь олгоно гэвэл 27 тэрбум төгрөг одоогийн олгож байгаа төсөв дээр нэмэгдэх юм байна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож байхад 10 орчин хувь нь огт авдаггүй байсан гэсэн  судалгаа байдаг аж.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-06 66.181.177.180

Би тодорхой эрхэлсэн ажилгүй хэдэн жил болж байна. Байраа лизэнгээр авсан. Нуух юм юу байхав заримдаа хугацаандаа мөнгөө шилжүүлж чадахгүй асуудалтай байдаг. Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй хороон дээр хэд хэдэн удаа очсон. манайхыг 20-р түвшингийн айл байна гэж тогтоож мөнгө олгохгүй байгаа. ийм л байна.

Avatar

иргэн 2018-10-06 66.181.191.95

ЭНЭ ХЭДЭН ТӨГРӨГӨӨ ХЭДЭН ХҮҮХДЭД ТАРААЖ ӨГӨХ ГЭЖ ХЭД ХУВИРЧ БАЙНАА ААН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж