Манай улсад “эмэгтэй хүн архи уудаггүй” гэх ойлголт хүмүүсийн дунд байсан үе бий. Тэр бүү хэл архи гэдэг зүйлийг хүмүүс баяр ёслолын үеэр л хэрэглэдэг байлаа. Харин өнөө цагт архи гэх хар усыг эр, эм гэлтгүй хэрэглэж, хавтгайрах болжээ. Тэр дундаа эмэгтэйчүүд. Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах “Эмэгтэйчүүдийн албадан эрүүлжүүлэх” байр луу үдийн 12:00 цагийн орчимд очлоо. Өнгөрсөн шөнө энэ байранд 11 эмэгтэй хоножээ. Биднийг очиход зургаан эмэгтэй саатуулагдаж байсан юм. Тэдний ар гэрээс батлан даах хүн ирээгүй тул хонож ажилласан албан хаагчид ээлжээсээ буулгүй манаж суух. Энэ байранд 11 хүн хонох нь жирийн үзэгдэл гэнэ. Өмнө нь баасан гаригт ачаалал нэмэгддэг байсан бол одоо өдөр, шөнө хамааралгүй согтуу эмэгтэйчүүд ирдэг болжээ.
ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД 26 ДАХЬ УДААГАА ИРЖ БУЙ ЭМЭГТЭЙ Ч БАЙНА
Саатуулагдаж буй эмэгтэйчүүд дунд 26 дахь удаагаа энэ эрүүлжүүлэхийн хаалгыг татсан, бараг л байнгын үйлчлүүлэгч нь болсон иргэн А биднийг очиход байв. Тэрбээр, архи нь гарсан байдалтай байхад нь цөөн хором ярилцав. Архи уусан үедээ агсам тавилаа гэж ээж нь дуудлага өгч энд хоногложээ. Тэрбээр, “Би 46 настай. Дөрвөн хүүхэдтэй алдарт эх. Нөхрөөсөө салаад жил гаран болж байна. Хүүхдүүд маань аавыгаа дагаад явсан. Одоо би ээжтэйгээ хамт хоёулаа амьдардаг. Анх манай ээж архинаас гаргана гэж дуудлага өгсөн. Түүнээс хойш нөхөр маань их, бага нь хамаагүй архи уусан л бол дуудлага өгсөөр байгаад намайг энд бүр таниулчихсан. Яах вэ, хааяа нэг гудамжны хэдтэйгээ архи уудаг. Ажил хийе гээд бүртгүүлэхэд нас гологдоод авахгүй. Хүн зав нь их болохоороо л архи уудаг юм дөө. Би баривчилгаагаар “Мааньт”-ын архинаас гаргах эмчилгээнд явж л байсан. Гэхдээ хүн ийм газар байн байн ирээд, баривчлагдаад байхаар ямар ч амьдрах сонирхолгүй болчихдог юм шиг санагддаг. Ажил хийж, сайн сайхан амьдрах бодол байдаг ч гэр бүлийн асуудлаас болоод чаддаггүй. Монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээ хайрладаггүй. Хамт архи уудаг хүмүүс дандаа л нөхөртөө зодуулсан, доромжлуулсан, гэрээсээ хөөгдсөн гэж гарч ирдэг. Намайг манай нөхөр зодож, хөөдөг байсан ч нялх хүүхдүүдээ бодоод тэсдэг байсан. Одоо хүүхэд том болсон чинь архины хамааралд орлоо гээд хүүхдүүдээ аваад явчихсан. Энд байнга ирээд байхаар надад угаасаа нэр хүнд ч байхгүй юм чинь гудамжаар тэнээд явж байя. Энд ирэхгүй гэж бодсон удаа ч байна. Одоо архи уудаг эмэгтэйчүүд залуужсан. Дөнгөж 20 настай охин нөхөртөө хөөгдлөө гээд орц, булангаар архи уугаад явж л байна” гэв.
16-21 НАСНЫ ОХИД ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД ХОНОХ НЬ ИХЭСЧЭЭ
Албадан эрүүлжүүлэх байранд ирэх эмэгтэйчүүдийн нас эрс залуужжээ. Энд 16 настай охиноос 73 настай эмэгтэй хүртэл ирдэг. Өсвөр насны охид, тэр дундаа архи согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрээгүй 16-21 насны охид энд ирэх нь энгийн үзэгдэл болсон гэдгийг албаны хүн хэлэв. Тэд баар, цэнгээний газарт архи, согтууруулах ундаа хэрэглэн, биеэ авч явах чадваргүй болох эсвэл зодоон хийж танхайрсны улмаас эрүүлжүүлэхэд ирдэг байна. Уг нь манай улсад 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх хуультай. Гэвч энэ хууль тийм ч төгс төгөлдөр хэрэгждэггүй бололтой. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны охидоо хаана, юу хийж байгааг сайтар анхаарах цаг иржээ.
2018 ОНД 2884 ЭМЭГТЭЙ ЭРҮҮЛЖҮҮЛЭГДСЭН
Энэ оны эхний есөн сарын байдлаар 2884 эмэгтэй эрүүлжүүлэгджээ. 2017 онд энэ тоо 2156 байсан бөгөөд 25.2 хувиар өссөн байгаа юм. Энэ нь архи уусан эмэгтэйчүүдийн тоо биш. Ердөө архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, биеэ авч явах чадваргүй болсны улмаас гудамж талбайд ухаангүй болсон эмэгтэйчүүдийн тоо. Цагдаагийн байгууллагад ирэх дуудлагын дийлэнхийг согтуу үедээ үр хүүхдээ зодсон, агсам тавьж, орилж хашгирах, бусдын амар тайван байдлыг алдагдуулсан гэх шалтгаан эзэлдэг байна. Архинд ямар ч сайн үр дагавар байхгүй, үргэлж сөрөг үр дагавар авчирна. Согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй хүн өөрөө гэмт хэргийн холбогдогч, хохирогч болдог гэдгийг ч хуулийн байгууллагынхан сануулж байлаа.
ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭЖ БАЙНА
Эмэгтэйчүүдийн албадан эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааны журмаар жирэмсэн болон хөхүүл эмэгтэй хүлээж авдаггүй. Гэхдээ жирэмсэн (2-5 сартай) хэдий ч архи согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйг цагдаад өгөх дуудлага маш их ирдэг гэнэ. Жирэмсэн эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг Тэр дундаа үр тогтсоноос хойш 57 хоногийн үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ үед архи уувал төрөлхийн согогтой хүүхэд гардаг нь судалгаагаар батлагдсан зүйл гэж НЭМГ-аас мэдээлсэн. Гэтэл биедээ амь тээж яваа ээжүүд согтууруулах ундаа хэрэглэсээр.. 1990-2004 онд манай улсад 341 төрөлхийн гажигтай хүүхэд төрсөн гэх судалгаа бий. Харин одоо энэ тоо хэд дахин өссөн. Жирэмсэн эмэгтэйчүүд нь архи ууж байгаа цагт энэ тоо хэзээ ч буурахгүй.
Манай улсын эмэгтэйчүүдийн архины хэрэглээ энэ зэрэгт байхад бид архинд живсэн гэж хэдэхэд хилсдэхгүй. Хамгийн энгийн жишээ нь дэлхийн улс орнуудад нэг хүнд ногдох архины хэмжээ таван литр байхад, манайд 10 литрээс илүү байна. Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар монголчуудын дундах өвчин 40 дахин нэмэгдсэн гэж гарчээ. Байдал ийм байхад нийслэл хотод шөнийн 04.00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэх газар булан, нүх сүв бүрт байсаар байна. Үүнийгээ дагаад нийслэлд байгаа эрүүлжүүлэх байрнаас хөлчүү хүний хөл хэсэгхэн ч тасрахгүй үргэлжилсээр ..
М.БААСАНДЭЛГЭР
Зочин 2018-10-06 103.212.119.67
Баярлалаа ардчилал баярлалаа феминизм баярлалаа апу баярлалаа эмсиэс баярлалаа ворлд вайн баярлалаа даам гарсан импортлогчид баярлалаа.
Зочин 2018-10-06 182.160.2.15
аль хэдийн мөхсөн.
Чукча дурак 2018-10-06 202.179.26.236
Энэ бол Монголд Монополь хатуу архи авчирч 70 жил архичин болгож үндэстнийг устгах бодлого явуулсан Оросуудын улс төрийн үр дүн.Монголчууд хатуу архи хэрэглэж байгаагүй,эмэгтэйчүүд бол тэр тусмаа.Энэ уламжлал нь арчигдахад л одоогийн төвшинд Монголчууд ч биш Оросын Сибирийн бүх ард түмнүүд ирчэхсэн байгаа.Устгахад олон жилийн их тэмцэл шаардагдана.
Зочин 2018-10-06 182.160.37.22
ene surwaljlaga hiisen s** hiih yumgui hunii ner hunded haldah zawdal hiisen bna. arhi uugaad eruuljuulehed orson bn tegeed zurgiig ni awdag ni yaj bgan?
Зочин 2018-10-06 66.181.161.108
Bi bna 80063230 dugaaraar holbogdooroi
Зочин 2018-10-06 14.40.88.169
ардчилал гэж ийм юм байдгийн байна
Зочин 2018-10-06 122.201.22.166
ail bolgond 2 shil arhi normoor huviarlaj ugsun on jiluudees ehlen mongol ail bur arhinii sonirholtoi humuustei bolson shuu!!!!!. Odoo tegeed gavya baiguulsan saihan uvgunii turhuur erenhii said bsan Bymbasuren guya TV yrij suuhiig harhad sa ihan sanagddaggui ee. Niiteeree er emgui arhi uu gej gert togtmol arhi huviarlaj uguud surgsanii gai
Зочин 2018-10-06 103.212.117.65
Ардчилалаа гэж
Зочин 2018-10-06 66.181.177.235
америк кино үзэд л ардчилал ярьсан шиг 28 жил болж дээ
Зочин 2018-10-06 66.181.177.235
америк кино үзэд л ардчилал ярьсан шиг 28 жил болж дээ
Зочин 2018-10-06 66.181.177.235
америк кино үзэд л ардчилал ярьсан шиг 28 жил болж дээ
Зочин 2018-10-06 139.5.219.77
Ажилтай орлоготой болгох хэрэгтэй.
иргэн 2018-10-06 202.179.25.247
Архины үйлдвэрийн ард ард дандаа томчууд байдаг болохоор архины асуудалд анхаарал тавихгүй байгаа тэд мөнгөл олж байвал бусад зүйл хамаагүй архинаас болж өчнөөн олон хүн амь насаа алдаж байна хайран ч монгол орон минь
s 2018-10-06 202.9.43.168
bi mongol ohintoi l law suuhgui gej boddog sh dee arhichin y****n sh dee
Зочин 2018-10-06 202.179.31.94
Монголчуудыг зориудаар ийм болгох бодлого хэрэгжиж байгаа юм биш үү.
Зочин 2018-10-06 202.131.227.42
Iish chaavasdaa. er emgui arhi uuna gedeg, ter dundaa jiremsen eh boloh hun uuna gedeg yutai emgenel ve! Erchuud bol bur l utgagui uudag, bolovsrolgui tenegiin har gai l baihdaa
Зочин 2018-10-06 66.181.160.7
Ttor zasag ene heden sogtuu huuhnees doloon for baina shlu deeeeee
охоо 2018-10-06 103.57.92.100
Эрчүүд л арчаагүй байна. Хүүхнүүдэд буруу байхгүй. Эмэгтэйчүүдийг архидуулж нийгмийг бузарлажмбайна. Улс тѳрд нь луйварчин, бѳх, сумочин, зохиолын дуучин, клонкчин , казиночин…
TENEG 2018-10-06 202.21.106.128
HUTSDAG HALTAR VE. HUN OORIINHOO EZEN
зочин 2018-10-06 223.62.216.160
апу тэргүүтэй архины эздийн таргалж тэвээрсэн эр эм хөгшин залуугүй архин далайд живж яваа ардын эцсэн турсан хоёр яг тэнцэнэ.турсан нь үхэж таргалсан нь бас дэлбэрч үхнэ
Мөрөөдөөд яахав 2018-10-06 202.9.43.109
Ер нь архи уух нь аль ч оронд байдаг л үзэгдэл. Архи үйлдвэрлэж байхад архичин байж л таараа.
Зочин 2018-10-06 175.112.12.45
4 хүүхэлтэй гэж байна шүү дээ. Хүүхдүүд нь ээжийнхээ генийг илүү авсан бол 4 архичин өсөж байна гэсэн үг. Ингэхлээр яаж архигүй нийгэм бий болох билээ. Архи уудаг эр эм хүмүүсийн үрийн сувгийг боож байж л архидалдт зогсоно.
Зочин 2018-10-06 202.126.88.52
Avgai huuhnuud ih mundag erh chuluutei bolsnii ur dagavar n ene. Ah n gej yarisan, arhi wine uudgaa gaihuulsan gants bieyeer ganhsan huuhnuud zunduu bolson yumdaguu. Ugui tegeed ur huuhdee hayaad gantsaaraa erh chuluuguu edleed yavtsgoo mongol avgai huuhnuudee. Bugdiig n heleegui shuu gehdee
зочин 2018-10-06 59.153.113.128
Охид эмэгтэйчүүд хэт их эрх чөлөөтэй болоод л ингэж архидаж байна. Ядарч зовсон нэгч хүүхэн архичин болохгүйтэд хүүхдээ бодоод л тэвчинэ. Харин жаргал нь хэтрээд л ууж байна. Орйо үдэш бар ресторанд дан охид л байх болоод 20 жил боллоо. тэднийг шөнө орой явж байвал хүчиндсэн хүнийг шүүхгүй болговсол ядаад арай дээр болох байх. 8 цагаас хойш бар ресторанд эмэгтэй хүн орвол шууд хүчиндэж байхаар хууль гарга.
Зочин 2018-10-06 202.21.106.157
Энэ чинь харин ёо ёо ой юм бичдэг боддог сэтгэцийн гажигтай нөхөр байна шүү. Өөрийгөө эмчлүүлэх шаардлагатай болжээ.
ЗОЧИН 2018-10-06 64.119.20.232
СОГТУУ АВГАЙ , ХҮҮХНҮҮД ЦӨМ " АН " – ЫНХАН .
ЗОЧИН 2018-10-06 64.119.20.232
СОГТУУ АВГАЙ , ХҮҮХНҮҮД ЦӨМ " АН " – ЫНХАН .
ЗОЧИН 2018-10-06 64.119.20.232
ЭНЭ ЭРҮҮЛЖЛЭХЭД БАЙДАГ АВГАЙ , ХҮҮХНҮҮД ЦӨМ АРДЧИЛСАН НАМЫНХ .
ЗОЧИН 2018-10-06 64.119.20.232
ЭНЭ ЭРҮҮЛЖЛЭХЭД БАЙДАГ АВГАЙ , ХҮҮХНҮҮД ЦӨМ АРДЧИЛСАН НАМЫНХ .
ЗОЧИН 2018-10-06 64.119.20.232
ЭНЭ ЭРҮҮЛЖЛЭХЭД БАЙДАГ АВГАЙ , ХҮҮХНҮҮД ЦӨМ АРДЧИЛСАН НАМЫНХ .
Хүн 2018-10-06 66.181.179.150
Хөөрхийдөө амьдралд нь юу ч тохиолдсон байж болно шүү дээ.Гэрт нь хүргээд өгчихгүй дээ.
Зочин 2018-10-06 66.181.179.150
Хөөрхийдөө амьдралд нь юу ч тохиолдсон байж болно шүү дээ.Гэрт нь хүргээд өгчихгүй дээ.
Irgen 2018-10-06 174.209.0.204
Arhi mongoliin muhul munuus mun
Зочин 2018-10-06 64.119.23.183
Баярлалаа ардчилал баярлалаа феминизм баярлалаа апу баярлалаа эмсиэс баярлалаа ворлд вайн баярлалаа даам гарсан импортлогчид баярлалаа
Зочин 2018-10-06 188.62.88.27
Mongol yallaaguudaa Mongol suirlee bolson shuu
Зочин 2018-10-06 122.201.31.97
та нарын 60 тэрбумын ноход эх ороныг минь зарж үрээд ард түмэнийг ядуурал архидалт стресст оруулсаны гай.та нараас хариугаа чангахан авна даа.
Зочин 2018-10-06 202.9.43.101
Багш нар ингэж л баярлаж байна. Шавь нартаа үлгэр үзүүлж байгаа төлөвшил нь энэ.
Зочин 2018-10-06 202.179.26.231
эмэгтэй хүн эрэгтэй согтуугаасаа долоон дор авир гаргадаг.эрүүлжүүлэхээр үйлчлүүлж байгаадаа ичих хэрэгтэй
миео 2018-10-06 66.181.180.129
хай яа монго гүйняануд бүгдэ янхаа байсаа бол одоо янхаан архичи болосоо уу ай хахахахаха
Zochin 2018-10-06 202.72.245.70
Хуцдаг муу халтар уу. Чиний санаагаар уухайлаад болдоггүй зүйл гэж бас байдаг юм. Өмхий муу х***а
Хонгор 2018-10-06 66.181.191.112
Муу ж****а
Зочин 2018-10-06 202.21.124.17
Сүйрэл мөхлийнхөө замд эргэлт буцалтгүй оржээ.
Зочин 2018-10-06 175.38.117.60
Yanaa?
Зочин 2018-10-06 202.126.89.128
Сүүлийн үед нийгэмд энэ даварсан эмэгтэйчүүдийн эрх их газар авч байна, юм хийж чадахгүй, хэрэлдэхдээ сайн, юм л бол урдаас эмэгтэйчүүдийн эрх ярьдаг хүмүүсийг байранд нь тавих хэрэгтэй, зарим эрчүүд эхнэрүүдээсээ зугтааж байна, ааш нь дийлдэхгүй болсон байна лээ
Зочин 2018-10-06 150.129.142.142
Тэр хүүхдүүдээ аваад холдсон эцэгт баяр хүргэе. Хэзээ ч засрашгүй этгээд байжээ таны хуучин эхнэр тань!
Зочин 2018-10-06 43.242.243.118
Урьд нь эрчүүд бид хүүхэн панаалдахдаа архи уулгах яддаг байсан бол одоо хүүхнүүд шууд өөрсдөө уудаг болсон юм байна даа. Тэгэхээр одоо хүүхэн найрахад амар юм болждээ
Зочин 2018-10-06 139.5.216.92
Дээр байгаа архи үйлдвэрлэгч , ИХ гишүүд, дагра нараас салбхал МУ эрүүлжиэ
Zochin 2018-10-06 103.57.95.78
Vneheer gamshig bn 40өөс deesh nasniihan baig ghed 16_25 nasniihan vneheer Tom gamshig shuu ichij amidraasaidaa
Зочин 2018-10-06 202.21.106.114
Эмэгтэй хүн архинд орвол эрээсээ долоон дор гарахад хэцүү дээ. Эмэгтэйчүүдийн архидалт санаа их зовоож байна шүү. Төрөөс бодлого явуулахгүй бол тарих нүгэл үүсэх муу үр дагавар их юм даа.
irgen 2018-10-06 202.179.24.59
emegtei hund baga aguulgatai dars,pivo meteer uilchildeg bolgoj huulichilmaar um
Зочин 2018-10-06 202.126.89.156
Архинаас хол явахгүй бол монгол улс мөхнө
Зочин 2018-10-06 103.229.121.160
Эмгэнэл юм даа