Аравдугаар сард цас их орж, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Аравдугаар сард цас их орж, хүйтэрнэ

Аравдугаар сард цас их орж, хүйтэрнэ

Цаг агаар орчны шинжилгээний газраас гаргасан аравдугаар сарын цаг агаарын төлөвийг хүргэж байна. Энэ сард нийт нутгаар цас орж, уулархаг нутгаар цасны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар хоёр градус дулаанаас гурван градус хүйтэн, Алтайн өвөр говиор  5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, Хангай, Ханхөхий, Булнайн уулс, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Алтай, Хангай, Булнай, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч Хангайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховд, Завханы  хойд хэсэг, Увсын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхээр Хангайн уулархаг нутгаар, дунд үеэр нь нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТАГ:  Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Хөвсгөлийн нутаг, Архангай, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.  Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас, сүүлчээр нь ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, сүүлчээр нь зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Хэнтийн баруун хойд болон өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.      Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас, сүүлчээр нь ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас, цас орох төлөвтэй.  Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад хэсгээр 4-9 градус дулаан буюу Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар дулаан, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2  градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Өмнөговь, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орох төлөвтэй. Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-22 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

ЭХ СУРВАЛЖ:TSAG-AGAAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж