Нобелийн энх тайвны шагналтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Нобелийн энх тайвны шагналтан тодорлоо

Нобелийн энх тайвны шагналтан тодорлоо

Норвегийн Нобелийн хорооноос 2018 оны энх тайвны шагналыг Денис Муквегэ, Надиа Мурад нарт олгохоор шийдвэрлэжээ. Бэлгийн хүчирхийллийг дайн, зэвсэгт мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахыг эсэргүүцсэн кампанит ажил нь тэдэнд энэхүү гайхалтай шагналыг авчирчээ. Нийт 331 хүн тус шагналд нэр дэвшсэний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар байсан юм. Хүмүүсийн таамгаар Мүн Жэ Ин хамгийн магадлал өндөртэй байсан юм.

25 настай Надиа Мурад нь 2014 онд хойд Иракийн жижиг тосгон дахь гэрээсээ гэр бүлийн хамт хулгайлагдаж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Түүний зургаан ах болон ээж нь террористуудын гарт амиа алдсан байна. Тэрбээр Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн хоёр дах залуу эмэгтэй болж байна. Түүний өмнө 2014 онд 17 настай  Малала Ёосафзай уг шагналыг хүртэж байжээ.

Харин Денис Муквегэ нь дайны талбарт ажиллаж, бэлгийн хүчирхийллийн хохирогч нарт туслахын тулд бүхий л амьдралаа зориулсан эмч хүн ажээ.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: www.theguardian.com

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж