Сургалтанд 50 гаруй алба хаагч хамрагдав

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Сургалтанд 50 гаруй алба хаагч хамрагдав

Сургалтанд 50 гаруй алба хаагч хамрагдав

Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газраас бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын нэгдсэн сургалтыг  энэ сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Төв, орон нутгийн Онцгой байдлын газрын 50 гаруй бичиг хэрэг, архивын эрхлэгч нар сургалтанд хамрагдаж, албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, байгууллагын удирдлагын баримт бичгийн хадгалалт, хамгаалалтын талаар болон шинээр батлагдсан хууль, эрх зүйн орчны талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн юм.

Мөн ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцох дадлага хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж