СХД-ийн АН-ын хорооны дарга тамгаа хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

СХД-ийн АН-ын хорооны дарга тамгаа хүлээн авчээ

СХД-ийн АН-ын хороо өнгөрөгч амралтын өдөр  хуучин  намын хорооны  дарга Ө.Пүрэвбаатарыг  хууль бус нөхөн сонгууль явуулж байна хэмээн ажлаа өгөхийг шаардан жагссан юм. Ингээд нийслэлийн Сонгуулийн хорооноос дээрх нөхөн сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаснаар   нөхөн сонгуулийг шинээр явуулж  дүүргийн намын хорооны даргаар  нийслэлийн иргэдийн  төлөөлөгч Ш.Одгэрэлийг, дэд даргаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг томилсон юм. Нөхөн сонгууль ням гаригт болж шинэ даргаа сонгосон ч хуучин удирдлага нь намын байраа түгжин, тамгаа өгөхгүй зугтаажээ. Харин өнөөдөр шинэ удирдлагадаа тамгаа хүлээлгэн өгснөөр намын байрандаа төвхнөсөнбайна.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж