Гал түймэр унтраах, аврах 55-р ангийн 55 жилийн ой тохиож байна | News.MN

Гал түймэр унтраах, аврах 55-р ангийн 55 жилийн ой тохиож байна

Гал түймэр унтраах, аврах 55-р ангийн 55 жилийн ой тохиож байна

Гал түймэр унтраах, аврах 55-р ангийн 55 жилийн ой тохиож байна

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55-р ангийн 55 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойн арга хэмжээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Дархан Уул аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Насанбат,  Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Батбаяр, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн захирагч, хошууч Г.Баярмагнай болон үе үеийн ахмадууд, ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.

Тус анги нь  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1963 оны 7-р сарын 18-ны өдрийн 356 дугаар тогтоолоор /хуучин нэрээр/ Шарын гол тосгонд Гал команд байгуулах шийдвэр гарч, НАХЯ-ны Сайдын 1963 оны 8-р сарын 15-ны өдрийн 279 тоот тушаалаар цэрэгжүүлсэн Гал командыг Шарын гол сумын уурхайчдын тосгонд байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 55 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослоос ард иргэдийнхээ амь насыг хамгаалах, аврах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж