УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдааныг 15.00 цагт зарласан юм. Тус хуралдаан Төрийн ордны “А” танхимд болж байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар гишүүд нь цуглаж эхэллээ.
Бүлгүүд ийн ээлжит бусаар хуралдаж эхэлсэн нь үдээс хойш зарлагдсан Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Төсвийн байнгын хорооны хуралдааныг хойшлоход нөлөөлж мэдэхээр байна.
Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа бололтой.
Г.ДАРЬ