Аж ахуй нэгжүүд давсны хэрэглээгээ бууруулж байна | News.MN

Аж ахуй нэгжүүд давсны хэрэглээгээ бууруулж байна

Аж ахуй нэгжүүд давсны хэрэглээгээ бууруулж байна

Аж ахуй нэгжүүд давсны хэрэглээгээ бууруулж байна

ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, нийслэлийн МХЕГ, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018 оны хоёрдугаар сараас эхлэн хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний эхний үе шатад Мах маркет, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн 57, 94 дүгээр цэцэрлэг, СХД-ийн 112, 226, 101 дүгээр цэцэрлэг, Номадс болон Бродвэй сүлжээ ресторан, ДЦС-4 ТӨХК-ийн Эрчим зоогийн газар гэсэн 11 аж ахуй нэгж хамрагджээ. Эдгээр аж ахуй нэгжүүдэд төрийн болон төрийн бус байгууллагаас давсны агууламжийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулж, хоол болон бүтээгдэхүүнийх нь дээжийг лабораторид шинжилж давсны агууламжийг тодорхойлсон байна. Үүний үр дүнд тус ААН-үүд давсны хэрэглээгээ тодорхой хэмжээгээр бууруулжээ. Жишээ нь :

-ДЦС-4 ТӨХК-ий “Эрчим” зоогийн газар нь 10 төрлийн шөлтэй хоол, эмчилгээний хоол, сүүтэй цайндаа огт давс хэрэглэхээ больсон байна. Станцын 1500 гаруй ажилчид эхэндээ нэмэлт давс хэрэглэдэг байсан бол одоо давсгүй хоол идэж хэвшжээ.

-СХД-ийн 112 дугаар цэцэрлэг нь хоолонд хийх давсны хэмжээгээ нэг граммаар багасгахад хүүхдүүдийн хоолны дуршил эрс нэмэгджээ. Мөн шинээр давсгүй хоолны жор бэлтгэж байгаа аж.

-Мах маркет компани нь мах, махан бэлэн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 18-40 хувь хүртэл бууруулжээ. Мөн давсгүй гүзээний салат, кимчитэй давсгүй адууны мах зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гарган худалдаалж байна.

-Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хоногт хоёр кг давс хэрэглэдэг байсан бол 700 граммаас нэг кг болтлоо буурчээ. Тэд 5-7 төрлийн ногоог давс орлуулагч болгон хоолондоо ашиглаж байна.

НЭМҮТ-ийн мэдээлж байгаагаар монгол хүний давсны дундаж хэрэглээ хоногт 11 грамм байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их үзүүлэлт. Хэрэв давсны хэрэглээ хэтэрвэл бөөрөнд ачаалал өгч, даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлдөг байна. Давс их хэрэглэх нь хелико бактери үүсэх таатай орчин болдог. Судалгаагаар хүн үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээс хоногт хэрэглэх давсныхаа 77 хувийг, 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүнээс, үлдсэн 11 хувийг хүн өөрөө хоол цайндаа хийж хэрэглэдэг байна.

М.БААСАНДЭЛГЭР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-05 150.129.140.52

Албадлагаар давсны хэрэглээг бууруулах хэрэгтэй ялангуяа цэцэрлэг,сургууль,эмнэлэг гэх мэт нийтийн хоолны газрууд ялангуяа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж