МУИС-ийн FACULTY WRITING RETREATS хөтөлбөрт урьж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

МУИС-ийн FACULTY WRITING RETREATS хөтөлбөрт урьж байна

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн 2018 оны Намрын улирлын FACULTY WRITING RETREATS хөтөлбөрт урьж байна


ЗОРИЛГО: Багш нар судалгааны ажлаа эхлэн бичих, үргэлжлүүлэх, дуусгахад төвлөрөн суух таатай орчин, нөхцлийг бүрдүүлж тэдний эрдэм шинжилгээ, судалгааны бодит үр дүнг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

ХАМРАХ ХҮРЭЭ: Судалгааны өгүүлэл бичих, хурлын илтгэл бэлтгэх, ном, сурах бичиг дээр ажиллах, диссертаци бичих, судалгааны грантын төсөл бичих зэрэг эрдмийн ажлаа ахиулах хүсэлтэй МУИС-ийн нийт багш нарт нээлттэй. Сонирхсон багш энд дарж  бүртгүүлнэ үү.

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: Уг хөтөлбөрт хамрагдсан багш нар хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ төлөвлөсөн хугацаандаа хэвлүүлэх буюу судалгааны хурал, хэлэлцүүлэгт танилцуулна.

ХУГАЦАА: Уг хөтөлбөр нь 2018 оны 10 дугаар сарын сарын 12 -оос эхлэх бөгөөд долоо хоногийн Баасан гараг бүр 09-17 цагт МУИС-ийн Төв номын сангийн 204 тоот өрөөнд Намрын улирал дуустал нийт 10 удаа зохион байгуулна.

УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР[1]

9:00-9:30                     Бүртгэл, хөтөлбөрийн танилцуулга

9:30-11:30                   Багш нар судалгааны ажлаа бичих

11:30-12:00                 Завсарлага/хэлэлцүүлэг (Aкадемик бичлэгт тулгамддаг асуудлыг шийдвэрлэх алхмуудын талаар туршлага солилцох)

12:00-14:00                 Багш нар судалгааны ажлаа бичих

14:00-14:30                 Завсарлага

14:30-16:30                 Багш нар судалгааны ажлаа бичих

16:30-17:00                 Хэлэлцүүлэг: (Тухайн өдөр гүйцэтгэсэн ажлын үр өгөөжийн талаар дүгнэх)

[1] Хөтөлбөрт хамрагдсан багш нарын хэрэгцээ, хүсэлтийг үндэслэн мэргэшсэн туршлагатай профессор-багш Судалгааны арга зүйн чиглэлээр ганцаарчилсан болон хэсгээр зөвлөгөө өгч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж