Замын түгжрэлийг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Замын түгжрэлийг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөнө

Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад ямар арга хэмжээ авч болох талаар иргэдийн саналыг авна

Замын түгжрэлийг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөнө

"Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" сэдэвт зөвлөгөөн ирэх даваа гаригт болох гэж байна. Хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн ИТХ-аас уг зөвлөгөөнийг зохион байгуулах юм.  Улаанбаатарын замын ачааллыг бууруулахын тулд автомашиныг улсын дугаараар ангилж хөдөлгөөнд оролцуулж байгаа ч өдөрт 370 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог аж. Жил бүр авто замуудыг өргөтгөж, шинэчилж байгаа ч тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр автозамын хөдөлгөөний ачаалал улам нэмэгдэж байгаа.

Түүнчлэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд ачаалал ихтэй уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ тавьж, дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох, борлуулалт, түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар явуулах, замын автозогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлхэд бэлэн болсон байна.

Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад ямар арга хэмжээ авч болох талаар иргэдийн саналыг авах аж. Мөн зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон холбогдох бүх албаныхан оролцох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж