Хортон болон түймэрт өртсөн ойг цэвэрлэх зорилгоор Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг мөрдлөг болгож, Богдхан уулын Залаат, Нүхтийн аманд ойн цэвэрлэгээг хийлгэх шийдвэр гаргасан. Залаатын амны 17.3 га газарт 2018 оны 3 дугаар сард, Нүхтийн аманд 12 га талбайд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цэвэрлэгээний ажил эхэлсэн ч Нүхтийн ам орчмын зам бартаа сайд ихтэй, уулын эгц огцом налуу болон халтиргаа гулгаатай, техникийн саатлаас одоог хүртэл цэвэрлэгээний ажил дуусаагүй байна.
Нүхтийн ам талаас айл ихтэй, хашаа барьсан тул Жаргалантын амаар дамжуулан цэвэрлэгээний модыг зөөж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Зөвшөөрлийн дагуу ойн цэвэрлэгээ хийж буй компанийн үйл явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Ой судалгаа хөгжлийн төвийн байцаагч, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хяналт тавин ажиллах явцад нойтон мод огтолсон тохиолдол гараагүй болно.
Ойг цэвэрлэснээр түймрийн эрсдлийг 2 дахин, түймэрт өртөх талбайн хэмжээг 3-4 дахин бууруулдаг. Ойн модны түймэрт тэсвэрлэх чадварыг 2 дахин нэмэгдүүлж, хортон шавжны хэт олширлыг багасгадаг. Мөн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг байнгын ажлын байраар хангаж, гарсан модоор ахуйн хэрэгцээ, бордоо, барилгын материал, хавтан зэргийг үйлдвэрлэдэг ач холбогдолтой юм.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
Б.ЦОГТГЭРЭЛ 2018-10-05 139.5.219.88
М.ЭНХ60ЛДЫН ХАМ УЯАЧ ДУЛАМСҮРЭН БОГД ХААН УУЛЫГ ДАРХАН ЦААЗАТ БУС БОЛГООД УДАЖ БАЙНА !!!!
Зочин 2018-10-05 64.119.21.106
Энэ гэхдээ байнга л хэлдэг хариулт чинь шүү дээ, яг нарийндаа бол тэр цэвэрлээд байгаа мод чинь дан нарс бөгөөд өмхөрсөн муудсан шинжгүй сайхан л моднууд бэлдээд тавьчихсан бна лээ шүү дээ. Яагаад заавал тэр нарсан модыг нь цэвэрлээд бгаан.
й 2018-10-05 43.242.243.118
Өөр ямар мод цэвэрлэх юм. Нарс мод унасан байвал оронд хар мод хөрөөдөж унагаад, унасан нарс модыг хожуул дээр нь хүлж тавиад хар модоо буулгаж ирэх юм уу.
зочин 2018-10-05 103.229.121.10
заасссс чи юугаа ч мэдэхгүй орондоо унгас алдаад хэвтэж байж юу битгий жавжиганааад бай
Асуулт. 2018-10-05 103.229.120.200
Энэ тэгээд яг яана гэсэн мэдэгдэл вэ? Хэнд хандсан мэдэгдэл юм?
би 2018-10-05 64.119.21.106
Яахав нарс огтлоод бхаар нь бичээд асуулга тавьсан чинь ийм мэдээ бичээд гаргачиж
Нямаа 2018-10-05 64.119.24.123
Мод огтолж аваад оронд ятаж нэгийг тариач