Ц.Болорчулуун: Түрүүчийн цаснаар л тариа налсан | News.MN

Ц.Болорчулуун: Түрүүчийн цаснаар л тариа налсан

Ц.Болорчулуун: Түрүүчийн цаснаар л тариа налсан

Монгол орны нийт нутгаар цаг агаар хүйтэрч, цас орсноос зарим аж ахуй нэгж тариагаа хураах боломжгүй болж, цасанд даруулсан тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна. Иймээс бид Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тариа хураалтын талаар тодрууллаа.

Газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн тариаланчид тариагаа хурааж чадалгүй цасанд даруулсан гэх мэдээлэл байна. Яаманд энэ талаар мэдээлэл ирсэн үү?

-Сая орсон цас тариа хураалтад хүндрэл учруулаагүй. Уулархаг хэсгээр цас орсноос тариан талбайд ороогүй. Түрүүчийн цаснаар л тариа налсан. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тариа цасанд дарагдахаар хураан авах боломжгүй гэсэн үг биш. Цас хайлсны дараа тариа өндийдөг. Өндийхөөр нь тариаг сөрөөд хураадаг.

Дөнгөж сая би Булган, Сэлэнгэ аймагтай холбогдлоо. Булганы тариаланчид маргааш өдрөөс, Сэлэнгийн тариаланчид ням гаригаас тариа хураалтаа дахиад үргэлжлүүлнэ.

Цаг уур орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр ирэх долоо хоногийн турш цаг агаар тариа, ногоо хураахад тааламжтай байх төлөв гарсан байна. Бүтэн долоо хоногийн турш тариагаа хураахаар нэлээн газар хорооно.  Тариаланчид шөнөдөө 2 цагийн нойр аваад л тариагаа хурааж байна. Өдий төдий хөрөнгө , хөдөлмөр зарж ургуулсан буудайгаа бүгдийг нь л хурааж авахын төлөө ажиллана шүү дээ.

-Улсын хэмжээнд тариа хураалт хэдэн хувьтай байна вэ, одоогоор?

-Үр тариа хураалт 35 хувь, төмс хураалт 92 хувь, хүнсний ногоо хураалт 85 хувьтай байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Техникийн бодлого гэж байна уу залуучуд аа 2018-10-05 150.129.140.8

АНУ, Англи, Канад, Хятад, Япон, Орос, Финлянд гээд олон улсаас олон янзын техник авах юм. Ийм нөхцөлд засвар ,үйлчилгээнийх нь баазыг бүрдүүлнэ гэдэг хэцүү дээ.ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙХ НЬ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ТААРАХГҮЙ. Сэлбэг нь таарахгүй.Сэлбэг нь үнэтэй.Зардал өснө гэсэн үг. Болж л байдаг юм байхдаа. Ахмад инженер Ш.Раднаа

Avatar

Иргэн 2018-10-05 122.201.21.210

Хувийн тариалан учраас эзэн бүр бүтэн жил гаргасан зардлаа нөхөхийн тулд чанартай будаа хурааж аль болох өндөр үнээр борлуулахыг бодно. Тэгж байж гаргасан зардлаа нөхнө биз дээ.Бороо оройтож орсон учраас тарианы болц гүйцэхгүй оройтож байгаа ч эзэн яарч гүйцэд боловсроогүй тариа хурааж алдагдалд орохыг бодохгүй.10 сар бүхэлдээ тариа хурааж болох сар.Харин 11 сар бол хэцүү.Тариагаа зохих хэмжээгээр нь хурааж амжих байх аа. Амжилт...

Зочин 2018-10-05 150.129.141.143

Улсынхаа жилийн хэрэгцээг бүрэн хангана л гээд байсан битгий л шалтаг тоочоод бай.

Avatar

Тариа хураалт хэт оройтож байна 2018-10-05 150.129.140.8

Атар газар эзэмшээд 59 жил болж байна.Энэ жилийнх шиг тариа хураалт оройтож байсныг санахгүй юм.Социализмын үед тариагаа цасанд даруулдаг тохиолдол байсан. Гэхдээ 100 га, 200 га гэх мэтээр багаахан талбайг цасанд даруулдаг байсан үе бий.ТАРИАГАА ЦАСАНД ДАРУУЛСАН аж ахуйхан их сэтгэл гутарч, өөрсдийгөө их зэмэлдэгсэн.Одоо ч өөр болсон юм дагуудаа янз нь Ахмад тариаланч Ш.Раднаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж