Ноён, хатагтай Обамагийн 26 жилийн ойн романтик зурвас | News.MN

Ноён, хатагтай Обамагийн 26 жилийн ойн романтик зурвас

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Ноён, хатагтай Обамагийн 26 жилийн ойн романтик зурвас

Ноён, хатагтай Обамагийн 26 жилийн ойн романтик зурвас

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама эхнэр Мишельтэйгээ 1992 оны аравдугаар сарын 04-ий өдөр гэрлэж байжээ. Тэдний гэрлэсний 26 жилийн ойн өдөр өчигдөр /2018.10.04/тохиож, өөрсдийн твиттэр хуудсаараа дамжуулан бие биедээ романтик үгтэй зурвас илгээжээ.

“Ойн баярын мэнд хүргэе хайрт минь. Өнгөрсөн 26 жилийн турш чи минь миний гайхамшигтай хамтрагч байж, намайг үргэлж инээлгэж байсан. Энэ дэлхий дээр ганцхан чамд л хайртай” хэмээн Барак Обама твиттэртээ бичсэн байна.

Харин түүний эхнэр Мишель Обама хариуд нь “26 жилийн турш намайг болон охидоо үргэлж дэмжин, хүндэтгэдэг байсан  хайр, итгэл, хүндлэлд чинь байрлалаа хайрт минь. Би үргэлж чиний дэргэд байх болно. Чи минь бидний хувьд ямар их үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдээсэй гэж хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: ELLE.COM

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батсууриас 2018-10-05 202.131.249.10

Хайрт минь
Хүний сайхан, амьдралын хэм, сэтгэлийн амарлин энэ бүхэн гурван цагийн үргэлжлэл байдаг. Бурхан Багшийн номлол сэтгэлийн тунгалаг, мөн чанарт л байдаг. Тэр нь харин чи би, бидний сэтгэлийн сайханд л оршино. Бид тунгалаг сэтгэлтэн учраас тэр. Хайрт минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж