ОХУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тосгоны нэг нь Буриадын Ярикто

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тосгоны нэг нь Буриадын Ярикто

ОХУ-ын хамгийн үзэсгэлэнтэй тосгоны нэг нь Буриадын Ярикто

Буддын шашинтнуудын мөргөл үйлддэг газрын ойролцоох Ярикто улус (тосгон) “Оросын хамгийн үзэсгэлэнтэй тосгон”-ны статус хүртсэн тухай Буриадын аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн баасан гарагт ТАСС агентлагт мэдээлжээ.

“Оросын хамгийн үзэсгэлэнтэй тосгон, хотхон” хэмээх Бүх оросын ассоциаци гайхамшигтай түүх-соёл, байгалийн өв бүхий олон арван суурин газрыг нэгтгэдэг. Ассоциацийн ажлын зорилгын нэг нь өвөрмөц онцлог, түүхэн ховор нандин байдлаа хадгалсан хоёр мянгаас илүүгүй хүн ам оршин суудаг тосгон, суурин зэрэг газраар хөдөөгийн аялал жуулчлал хөгжүүлэх явдал ажээ.

“Улус Яриктод статус олгох ёслол боллоо. Тосгон руу орох босгон дээр оршин суугчид нь өвөрмөц ахуй, ёс заншил, уламжлал, соёлын дурсгал, байгалийн өвийг хадгалж үлдсэнийг баталгаажуулсан тэмдэгийг байрлуулсан” хэмээн тус яамны мэдээнд онцлов.

Улус Ярикто Баргузины нурууны хормойд Баргузины авто замын дагуу байрладаг. Тосгоноос холгүй хамгийн их шүтэн биширдэг эх хүүхэд, урлаг, цэцэн мэргэний Янжмаа бурхны гараар бүтээгээгүй гэгээн дүр бүхий асар том чулуу байдаг. Энэхүү гэгээн дүрийг 2005 онд Оросын Буддын уламжлалт шашны лам нар олсон юм байна. Тэр цаг үеэс бурхны гэгээн дүр оршин буй Баргузины район үр хүүхэд заяагаагүй хосууд бурхны гэгээн дүрээс эцэг, эхийн жаргал эдлүүлэх тусламж хүсч мөргөл үйлддэг газар болж хувирчээ.

Улус Ярикто Оросын хамгийн үзэсгэлэнтэй тосгоны статус хүртсэн Буриадын дөрөв дэх тосгон болжээ. 2016 онд энэхүү жагсаалтад Десятниково тосгон, 2018 оны долдугаар сард оршин суугчид нь хуучны ёс заншлаа хадгалсан Большой Куналей тосгон мөн багтаж байжээ.

Эх сурвалж: WWW.POLIT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж