УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн О.Баасанхүүг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг олонх дэмжлээ.
“Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулсан бөгөөд хуульч өмгөөлөгч мэргэжилтэй, парламентад орж ирэхээсээ өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан О.Баасанхүүг сонгох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа танилцуулсан юм.
Байнгын хороодын дарга нарын ажиллах хугацаа дууссантай холбоотойгоор оны өмнө бүх хороод даргаа сонгочихсон бөгөөд Өргөдлийн байнгын хорооны ирц бүрдэхгүй байсны улмаас даргаа сонгож чадалгүй багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа юм.
Б.ЭНХ