Ж.Болдаатарын "МУИС-ийн профессорын эрдмийн өв" ном уншигчдын гарт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Ж.Болдаатарын "МУИС-ийн профессорын эрдмийн өв" ном уншигчдын гарт хүрлээ

Ж.Болдаатарын "МУИС-ийн профессорын эрдмийн өв" ном уншигчдын гарт хүрлээ

МУИС-ийн Номын санд "МУИС-ийн профессорын эрдмийн өв" гурван боть номын нээлт болов. Академич, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар энэхүү бүтээлээ монголын түүхийн шинжлэх ухаанд 50 жил хөдөлмөрлөсний үр дүн гэдгийг онцолсон. Тэрбээр “ МУИС-ийн профессоруудын эрдмийн судлалаар миний судалгааны өгүүлэл, нийтлэл гурван ботийг хэвлэн гаргасанд гүн талархал илэрхийлье. Энэ өгүүллийн ангиллыг үзэхэд хялбар болгож системчилсэн. Нэгдүгээр ботид эртнээс  эдүгээ хүртэлх монгол улсын түүх, хоёрдугаарт, Монгол улсын улс төрийн, шашны, соёлын түүхийг өгүүлсэн. Дараагийн цувралд гадаадын орнуудад очсон аян замын тэмдэглэл, түүхэн хүн судлалын өгүүллүүд, хоёр кино тууж бичсэнээ багтаасан. Уг бүтээлийг залуу судлаачид системтэйгээр үзэх боломжтой. Ирэх жил “Монголын шинжлэх ухааны зүтгэлтнүүд” хэмээх ботио хэвлүүлнэ. Энэ маягаар Монголын бурхны шашны түүх, дүрслэх урлагийн зүтгэлтнүүд, спортын алдартнууд гээд 12 боть хийх санаатай. Гэхдээ бурхан багш хэд хоногийн томилолт өгснийг тааж мэдэх аргагүй юм” хэмээлээ.

Өнөөдрөөс уншигчдын гарт очиж буй уг номын нээлтэд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мөн профессор Ж.Болдбаатарын шавь нар нь хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Ж.Болдбаатар эрдэмтний шавь, МУ-ын гавьяат эдийн засагч Г.Батхүрэлийн сэтгэгдлийг сонсов. Тэрбээр “Өнөөдөр багш маань ийм том шинжлэх ухааны бүтээлээ өлгийдөн авсанд баяртай байна. Миний зүгээс багшдаа баяр хүргэхээр номын нээлтэд хүрэлцэн ирлээ. Намайг эдийн засгийн ухааны сэтгэлгээний түүхийн диссертаци бичих үед зөвлөх багш байв. Одоог хүртэл багштайгаа хамт нийгэм шинжлэх ухааны асуудал хэлэлцэн ажиллаж байгаа юм” гэв.

Сонирхуулахад, Д.Лүндээжанцан гишүүний хэлж буйгаар профессор Ж.Болдбаатар маш спортлог хүн аж. Тэшүүр, волейболын тэмцээнд оролцож, тэмцээний багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан төдийгүй нэгэн үе барилдаж явсан гэнэ.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Жигжидийн Болдбаатар гуайн бага нас Булган аймгийн Бугат сум буюу Алтаадын гол, Ханжаргалант хайрхны өвөрт өнгөрчээ. “Ханжаргалант хайрхны өвөрт Чин ван Ханддорж, ард нь мэргэн сайд Амар төрсөн. Би зүүн суганд нь эхээс мэндэлсэндээ бахархдаг” хэмээн тэрбээр нэгэнтээ дурссан нь бий. Тэрбээр нийт 1000 орчим бүтээл туурвисан гэх тооцоо бий. Тухайлбал, “Монгол түмний сод хүмүүс” гурван боть, “Монголын уран зохиолын зүтгэлтнүүд” гурван боть, “Монголын тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтнүүд” зэрэг томоохон бүтээлүүдийг нь нэрлэж болох юм.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж