Украйныг НАТО-гийн хуралд оролцуулахгүй гэв | News.MN

Украйныг НАТО-гийн хуралд оролцуулахгүй гэв

Украйныг НАТО-гийн хуралд оролцуулахгүй гэв

Украйныг НАТО-гийн хуралд оролцуулахгүй гэв

Брюссель хотод өчигдөр болсон “НАТО”-гийн хуралд Украйны Батлан хамгаалахын сайд  Степан Полторакийг оролцохыг Унгар хоригложээ. Энэ нь холбоотон орнуудын эвсэлтэй холбоотой тухай асуудал хариуцсан Украйны Батлан хамгаалах яамны  дэд сайд Сергей Мукосигийн хэлснийг  “Европейская Правда” цахим хуудас иш татан мэдээлсэн байна.Сергей Мукоси “Степан Полторак “НАТО”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенбергт хуралд оролцохыг хүсч байгаагаа мэдэгдсэн.Гэвч ерөнхий нарийн бичгийн дарга байгууллагын зүгээс түүнийг оролцохыг эсэргүүцэж байгааг тайлбарласан захиа илгээсэн” гэжээ. Түүнчлэн хуралд Украйн орон зочин орны статустайгаар оролцоход эвслийн гишүүн нэг орон үүнийг нь зөвшөөрөх шаардлагатай. Гэвч Унгар Украйныг  оролцуулахаас татгалзсан гэв.  Мөн НАТО үүний эсрэг юу ч хийж чадахгүй. Учир нь санал нэгтэй байх нь энэ байгууллагын дагаж мөрддөг гол үндсэн зарчмын нэг гэж нэмж хэллээ. Том жижиг ямар орон байх нь хамаагүй АНУ зэрэг нөлөөтэй орон дэмжсэн хамтын шийдвэрийг хүртэл хориглож  болно. Гэхдээ Сергей Мукоси байгууллагын зүгээс Украйны хүсэлтэд хариу өгснийг үнэлж үзэхийг хүсчээ. Харин Унгар, Украйны харилцаа эхнээсээ сайн байгаагүй.Будапештийн хувьд энэ нь анх удаагаа Киевийг олон улсын байгууллагын  хуралд оролцуулахыг татгалзаж байгаа хэрэг биш юм. Үүнээс өмнө Европын холбооны хуралд оролцуулахыг эсэргүүцэж байжээ.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ner 2018-10-05 182.160.33.225

tegeed baival ungart ukrain ediin zasgiin horig tavih heregtei.

Avatar

evroopoos 2018-10-05 213.49.82.177

ingeed Oros ch ugui Evrop ch ugui hotsrovoo hoorhii URVAGCH hun iim l baidag yum daa

Avatar

Зочин 2018-10-05 119.40.99.33

Hen heneesee urawchihwaa? Ukrain chini tusgaar uls uuruu asuudlaa shiideed yawah erh yamba ni bgaa shuu dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж