Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч 15 жилийн хорих ял авлаа | News.MN

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч 15 жилийн хорих ял авлаа

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч 15 жилийн хорих ял авлаа

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч 15 жилийн хорих ял авлаа

Сөүлийн шүүхээс өнөөдөр /2018.10.05/ экс ерөнхийлөгч И Мюн Бакт улс төр бизнесийн томоохон удирдагчдаас авлига авсан, төрийн мөнгийг хувьдаа завшсан хэргээр 15 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр  2008-2013 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба хэрэгт холбогдон ял авсан Өмнөд Солонгосын дөрөв дэх ерөнхийлөгч болж байна. 2017 онд түүний залгамжлагч Пак Гын Хэ мөн авлигын хэрэгт холбогдон ял авсан билээ. Түүнийг Самсунг группын өв залгамжлагчаас 10 сая долларын авлигал авсан мөн ахынхаа нэр дээр байдаг авто сэлбэг үйлдвэрлэдэг компаниараа дамжуулж 21 сая долларыг завшсан гэж буруутгаж байгаа ч 76 настай экс ерөнхийлөгч энэ бүхнийг эрс  үгүйсгэн улс төрийн явуулга гэж үзэж байгаа гэжээ.

Эх сурвалж: www.channelnewsasia.com

Н.АМГАЛАНТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-10-05 202.131.248.90

5 жил ерөнхийлэгч байгаад 15 жил хоригдол болох юмаа

Avatar

зочин 2018-10-05 64.119.27.16

Хуультай,хуулиа дээдэлдэг улс орон ийм байдаг,манайд бол магтаад талцаад л өнгөрнө,тийм болохоор төрдөө ард түмэн итгэхээ больсон,ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ ГЭЖ ЦАЙНЫХАА ДЭЭЖИЙГ ӨРГӨДӨГ АРД ТҮМЭН,төрийн минь луйварчид өршөө гэлтэй бишдээ.

Avatar

Монголыг ялсан нэг xyлгайч байгаа.. 2018-10-05 175.38.117.60

Хэдэн жилийн дараа жонxyyд ял шийтгэлийг нь ноогдуулаасай!!!

Avatar

МАНАЙХ АВИЛГАЧИДАА ХЭЗЭЭ ШОРОНД ХИЙХ ВЭ 2018-10-05 103.212.119.51

Энхболд, бадамжунай, мөнхбаяр, алиман хацарт, су түгжил гантулга гээд хотын фракцынхан, МАНАН-гийн луйварчид төрөөс төрсөн тэрбумтнуудыг шоронд хийх өдөр Монголчуудад ирнээээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж