Сөүлийн шүүхээс өнөөдөр /2018.10.05/ экс ерөнхийлөгч И Мюн Бакт улс төр бизнесийн томоохон удирдагчдаас авлига авсан, төрийн мөнгийг хувьдаа завшсан хэргээр 15 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр 2008-2013 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба хэрэгт холбогдон ял авсан Өмнөд Солонгосын дөрөв дэх ерөнхийлөгч болж байна. 2017 онд түүний залгамжлагч Пак Гын Хэ мөн авлигын хэрэгт холбогдон ял авсан билээ. Түүнийг Самсунг группын өв залгамжлагчаас 10 сая долларын авлигал авсан мөн ахынхаа нэр дээр байдаг авто сэлбэг үйлдвэрлэдэг компаниараа дамжуулж 21 сая долларыг завшсан гэж буруутгаж байгаа ч 76 настай экс ерөнхийлөгч энэ бүхнийг эрс үгүйсгэн улс төрийн явуулга гэж үзэж байгаа гэжээ.
Эх сурвалж: www.channelnewsasia.com
Н.АМГАЛАНТУУЛ
Холбоотой мэдээ