“Нийслэлийн залуу хөтөч” үнэ төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

“Нийслэлийн залуу хөтөч” үнэ төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ

“Нийслэлийн залуу хөтөч” үнэ төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг 2018 оны 10-р сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд 15:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.

Тус сургалтад хамрагдсанаар жуулчны хөтчийн талаарх анхан шатны мэдлэгтэй болох бөгөөд эх орныхоо соёлын дурсгалт газрууд болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болох”, 4.6.4-т “Оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах”, 4.7.9-т “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлэн, түр болон байнгын ажлын байраар хангах” зорилтуудын хүрээнд тус сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад бөгөөд өнгөрсөн жил 300 оюутан, залуучууд хамрагдаж, батламж гардан авсан юм. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

“Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, залуучуудыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Та өөрийн биеэр ирэх эсвэл цахим холбоосоор бүртгүүлэх боломжтой юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж