Виз хуурамчаар мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино  | News.MN

Виз хуурамчаар мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино 

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Виз хуурамчаар мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино 

БНСУ-ын Элчин сайдын яамнаас 805 хуурамч хэргийн материал ирүүлжээ

Виз хуурамчаар мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино 

Цагдаагийн ерөнхий газраас БНСУ-ын виз авах зорилгоор хуурамчаар үйлдсэн бичиг баримтад шалгалт хийж байгаа талаар өнөөдөр /2018.10.5/ мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Амарбат “БНСУ-ын Элчин сайдын яамнаас Цагдаагийн ерөнхий газарт Монгол төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэргийг хуурамчаар үйлдэж байна. Энэ нь Монгол Улсын хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг наймдугаар сард тавьсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн алба ажлын хэсэг байгуулан ажиллаж, мөрдөн шалгалт явуулсан. Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.1-т заасны дагуу бичиг баримт, хуурамчаар үйлдэх, ашиглах гэсэн зүйл заалтаар хэрэг үүсгэсэн. БНСУ-ын Элчин сайдын яамнаас 805 хэргийн материал ирүүлсэн. Одоогоор үүний тал хувийг нь шалгаад байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд долоон аж ахуйн нэгж, 11 иргэн дээрх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Дээрх аж ахуйн нэгж, иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэлээ.

БНСУ-ын виз авахын тулд дараах материалыг хуурамчаар үйлдэж байгаа аж.

  • Банкны дансны хуулганы тодорхойлолт
  • Банканд таван сая төгрөг байршуулсан бичиг
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын тодорхойлолт
  • Их, дээд сургуульд сурч байгаа гэсэн тодорхойлолт
  • Аж ахуйн нэгжид ажилладаг гэх тодорхойлолт

Сонирхуулахад, Эрүүгийн хуульд зааснаар “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас нэг жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг ажээ.

Монгол Улсын иргэн БНСУ-ын визийг мэдүүлэхдээ төлөөлөн гүйцэтгэх арван газарт хандаж, тус газрын өгсөн зөвлөгөөний дагуу бичиг баримтаа бүрдүүлэхийг цагдаагийн газраас сануулж байлаа.

БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах, төлөөлөн гүйцэтгэх байгууллага

  •    Passport Express International

– Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Stadion Orgil, Махатма Гандигийн гудамж, 37-р байр 1-р давхар (ЭСЯ-ны дэргэд Хурд хорооллын ойролцоо)

– Утасны дугаар : (976)7777-0152, (976)9006-0152

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

  • Монгол – Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

– Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, 12А, Мика зочид буудал

– Утасны дугаар : (976) 7012-4909, (976) 9602-7822

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

  • Hang-Mong Law

– Байршил: Баянзүрх дүүргийн ойролцоо 92А байрны 304 тоот

– Утасны дугаар : (976) 11-46-3005~3007

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

  • Chinggis Global

– Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот

– Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177, (976) 8606-6177, (976) 9449-3470

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00

  • Mongol Namshin

– Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга

– Утасны дугаар : (976) 7014-3332

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

  • GH&F

– Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)

– Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

  • Mongol News

– Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)

– Утасны дугаар : (976)11-32-8988

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

  • TECKM

– Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот

– Утасны дугаар : (976)7015-8288

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

  • Bambai Security Service

– Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга

– Утасны дугаар : 7000-9696, 7000-4949

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

  • Dido

– Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар

– Утасны дугаар : 7763-0000

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-05 203.91.117.8

garchig ni herew unen bol tomoohon shoron barih bolno

Avatar

Зочин 2018-10-05 66.181.187.118

ядарсан монголчууд ямар нэг аргаар гадагшаа гарч ажил хийх гэж л байгаа биз

Avatar

Монгол ард түмэн 2018-10-05 202.70.33.242

Битгий солиороорой,
Хойноос ирээд хот минийх
Хотонд ороод хонь тинийх болж байна дааа, Бид юу вэ боол уууу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж