Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд үүрэг өгөв

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд үүрэг өгөв

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалт энэ жил “Зэвсэгт хүчний бэлэн байдал ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Зэвсэгт хүчний тайван цагийн үндсэн чиг үүрэг нь цэргийн сургалт бэлтгэл юм. ЗХЖШ, төрлийн цэргийн командлалаас 2017-2018 оны сургуулийн жилд команд штабын 11 удаагийн сургуулийн давхардсан тоогоор 31 анги байгууллагыг хамруулан явуулсан байна. Мөн энхийг  дэмжих ажиллагааны өмнөх зургаан удаагийн бэлтгэл сургалтыг 1535 цэргийн албан хаагчийг хамруулан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсны үр дүнд цэргийн багууд ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалтад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр оролцлоо. Энэ үеэр хэлсэн үгэндээ, Орон нутгийн хамгаалалтын тухай болон Дайчилгааны тухай хууль батлагдлаа. Хууль гарах нь нэг хэрэг, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах нь түүнээс ч  чухал байдаг. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дагалдан гарах удирдамж, журам, заавар, үлгэрчилсэн загварыг 2018-2020 онд шинээр боловсруулан албажуулж мөрдүүлэхээр ажиллаж байна. Энэ бол төрийн захиргааны ба цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын цаг алдалгүй хэрэгжүүлэх ажил, гүйцэтгэх үүрэг онцлоод холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Мөн Цэргийн гэрээт албыг 2018-2020 онд бэхжүүлэх тусгай төсөл боловсруулах, төрлийн цэргийн командлалууд бие дааж гарсан бол, тодорхой үүрэг хүлээсэн бол үүнийг дагалдах эрх мэдлийг илүү тодорхой болгож, шат шатандаа хүлээх хариуцлагыг нь ногдуулж байх тогтолцоог бий болгох. Бодлогоор дэмжин  алхам алхмаар төлөвшүүлэх, зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүний цөм болсон офицер, ахлагчийн алба хаах харилцааг сайжруулах.  Хүний нөөцийн бодлого нь цэргийн алба хаагчдын мэргэжлийн чадварыг ажлын шаардлагад нийцүүлэн бодиттой шударга дүгнэх, өсөж дэвжихэд нь дэмжих, ажил, амьдралын нөхцөлийг сайжруулах, эрхийг нь хамгаалахад анхаарах хэрэгтэй ч онцолсон юм.

Түүнчлэн зэвсэгт хүчний бүх шатны албан тушаалтны хууль дээдлэх, хариуцлага, сахилга батыг бэхжүүлэх шаардлагад нийцүүлэх, БХЯ, ЗХЖШ-ын хяналт шинжилгээ, хяналт шалгалт, зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын тогтолцоог шинэчлэх, ажлын үр дүнг сайжруулахаар ажиллаж байгааг ч дурдлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж