"ЗТХЯ-д зөвхөн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна" | News.MN

"ЗТХЯ-д зөвхөн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна"

"ЗТХЯ-д зөвхөн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна"

"ЗТХЯ-д зөвхөн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна"

УИХ-ын чуулганаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 90.8 хувийн саналаар дэмжлээ. Тус яамны сайдаар томилогдож буй Я.Содбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллах хариуцлагатай албыг та хүлээж авлаа. Хамгийн түрүүнд хаанаас ажлаа эхлүүлэх вэ?

-Монгол Улсын сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ЗТХЯ-ны сайдад намайг нэр дэвшүүлсэн. УИХ мөн бүрэн эрхийнхээ хүрээнд тус яамны сайдаар ажиллах хариуцлагатай албанд миний биеийг томиллоо. Хариуцлагатай цаг үед  миний бие сайдаар очиж байна. Юуны түрүүнд би хэд хэд асуудалд анхаарч ажиллана. Гишүүдийн зүгээс ч гэсэн нэлээд саналыг хэлж захиж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ бол МАН Засгийн эрх барих хугацаанд хэрэгжүүлэх ёстой бодлого. Үүнд тусгагдсан зам тээврийн хөгжлийн чиглэлийн бодлогын үйл ажиллагааг бодит ажил хэрэг болгох ажлууд бий. Хоёрдугаарт, энэ удаагийн УИХ парламентийн бүрэн эрхийн хугацаанд төрийн албаны шинэчлэлт хийгдэж байгаа. Төрийн албаны сахилга батыг чангатгах чиглэлээр хэд хэдэн томоохон шийдвэрүүд гарсан. Үүний хэрэгжилтийг хангаж ажиллах асуудал манай салбарт хамгийн чухал. Ялангуяа мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах асуудал чухлаар тавигдаж байна. Учир нь ЗТХ-ийн яамны онцлог нь техник зохицуулалт ихэд шаардагддаг. Тиймээс энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллах ёстойг гишүүд ч, иргэдийн зүгээс ч хэлж байгаа. Хэд хэдэн чиглэлд бодлогын асуудлууд УИХ-аас гарсан. Иргэний нисэхийн  либералчлал  шинэ төмөр зам, автозамын бүтээн байгуулалт, тээврийн зохицуулалт зэрэг хэд хэдэн чухал асуудал бий. Яаманд энэ чиглэлийн эрхзүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох тал дээр ажлын хэсэг гарч  түрүүчээсээ бэлэн болж байгаа юм билээ. Энэ бүхнийг эрчимжүүлнэ. Яамныхаа мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцож байж энэ салбарт хийгдэх бодлого, чиглэл, үйл ажиллагааг улам тодорхой болгоно.

-Ажлаа хүлээж аваад халгаа сэлгээ хийх үү?

ЗТХ-ийн яаманд болсон асуудалтай холбогдуулж Засгийн газар, УИХ тодорхой шийдвэрээ гаргасан. Үүний дагуу яамны Төрийн нарийн бичгийн дарга,  зарим төрийн захиргааны газрын дарга нарт хариуцлага тооцсон. Энэ хүрээнд  дээрх орон тоонууд үүрэг гүйцэтгэгчээр байгаа. Төрийн албаны зөвлөл өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд дээрх орон тооны асуудлыг шийдвэрлэнэ.

-Халгаа сэлгээ хийгдэхгүй гэж ойлгох уу?

-Мэргэжлийн хүмүүсийг байх газар нь ажиллуулж, мэргэжлийн хүмүүсийн санал, судалгаанд нь түшиглэж ажиллана.

-Хэрвээ ЗТХ-ийн яаманд өмнөх удаагийн шиг олон удаагийн аваар осол хариуцлагагүй асуудал гарахад УИХ-ын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ шиг танд  хариуцлага хүлээж ажлаа өгөх чадвар байх уу?

-Өнөөдөр төрийн албаны шинэчлэлийн хүрээнд яригдаж байгаа гол зүйл нь мэргэшсэн байх, тогтвортой байх гэсэн асуудлыг тавьж байна. Нөгөө талаасаа хариуцлага, сахилга бат эзэнтэй байх ёстой. Тийм учраас энэ чиглэлд анхаарч ажиллаарай гэж олон хүн хүсэж байгаа. Энэ хүсэлтийг хангаж ажиллана.

Яаманд одоо ажиллаж байгаа мэргэжлийн бус хүмүүсийг халах уу?

-Мэргэжлийн хүмүүс нь  мэргэжлийн ажлаа хийх ёстой. Мэргэшсэн албан хаагчид маш их дутагдалтай байгаа. Өнөөдөр гэнэт ийм болчихсон асуудал ч биш. Сүүлийн жилүүдэд  Засгийн эрхийг барьж байсан улс төрийн хүчнүүдийн бодлогын үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн албанд халгаа сэлгээ хийгддэг энэ асуудлыг цэгцлэх шаардлага байгаа. Энэ чиглэлээр өнөөгийн У.Хүрэлсүхийн Засгийн газар тодорхой ажлуудыг хийж байгаа. УИХ-аас ч гэсэн дэмжиж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орууллаа. Энэ хүрээнд төрийн албаны  шинэчлэлийг цааш нь гүнзгийрүүлэх ёстой гэдэгт санал нэг байгаа.

– “Хөшигийн хөндий”-д баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал  хугацаандаа ашиглалтад орох нь эргэлзээтэй байгаа шүү дээ. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-2006 онд тухайн үеийн Ерөнхий сайд  Япон улсад явах үеэрээ нисэх онгоцны буудал барих төсөлд  гарын үсэг зурсан. Энэ үед тус асуудлыг би хариуцаж  ажлыг хэсгийг нь ахалж байсан. Үүнээс хойш бүтээн байгуулалтын ажлууд явагдсан. Явцын дунд хоёр ч удаагийн нэмэлт гэрээгээр өнөөдөр 600 сая ам.долларыг тус төсөлд зарцуулаад байгаа. Нисэх онгоцны бүтээн байгуулалтын ажил энэ оны сүүлээр дуусах байх гэсэн хүлээлттэй байсан. Гэвч салбарын хүмүүсийн хэлж байгаагаар, ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гаргаад шахаж ажиллаж байгаа юм билээ. Засгийн газраас шаардагдах хөрөнгийн асуудал нь  шийдвэрлэгдсэн. Хурдны автозам ирэх жил бүрэн ашиглалтад орно.

Таныг мэргэжлийн бус гэх шүүмжлэл их явлаа. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Сайд бол улс төрийн албан тушаалтан. УИХ-аас тодорхой шийдвэр гаргаж хариуцлага хүлээлгэж байна надад. Би инженер мэргэжилтэй, энэ салбартай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэгт орж ажиллаж, анхаарлаа хандуулж байсан хүний хувьд салбарын хүмүүстэй хамтраад энэ ажлыг хийж болох байх аа.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-05 43.242.241.86

Халаа сэлгээ хийх нь Содбаатарын ганц чаддаг ажил нь байх шүү хэхэ

Avatar

Ориг инженер 2018-10-05 66.181.185.66

Яг унэндээ УБ их сургууль гэж байдагииг мэддэггуй байсан юм бна ? Одоо л мэдэж авав

Avatar

Зочин 2018-10-05 66.181.166.24

Сайд бол улс төрийн албан тушаалтан сайдыг дагаад яаманд ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн биш улс төрийн харъяалалын хүмүүс байх ёстой гэсэн зарчим ноёрхсон монгол улсад яаж ажил үйлс сайн байхав

Avatar

Зочин 2018-10-05 66.181.166.24

Сайд бол улс төрийн албан тушаалтан сайдыг дагаад яаманд ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн биш улс төрийн харъяалалын хүмүүс байх ёстой гэсэн зарчим ноёрхсон монгол улсад яаж ажил үйлс сайн байхав

Avatar

Т_L 2018-10-05 182.160.1.88

ИЙМ АМЛАЛТ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ ӨӨРӨӨ БУДАА БОЛНО

Avatar

zochin 2018-10-05 103.212.119.147

Ichij zovoh medremjee aldsan mangar patsaan gej.

Avatar

Казиночин 2018-10-05 139.5.218.175

битгий сөрөг юм бичээ наадуул чинь та нарыг олоод алчихна
хүн дарамтлахдаа гарамгай дүүрэн цагдаа шүүх прокурор найз нартай ямар ч хэрэг тулгана шүү
МАН угаасааа удахгүй сүйрнэ

Avatar

Зочин 2018-10-05 59.153.115.199

Хөөрхий дээ сайд болсон өдөр чин шинэ нисэх буудал усанд автлаа. Сайны ёр уу муугийн ёр уу

Avatar

Зочин 2018-10-05 202.126.89.186

Ee khuurkhiistuu. . Ene yuugaa chaddag yum. Saikhan yarj chadna.

Avatar

Зочин 2018-10-05 43.250.126.3

Мэргэжлийн хүмүүс ажиллах боломжгүй. Бүгд тэгж шоудаж дарга сайд болоод боломжийг өөртөө ашиглаж ууж идээд гардаг даа.

Avatar

Зочин 2018-10-05 64.119.17.183

Орон нутгийн замуудад 50 км тутамд том машины зогсоол хийх хэрэгтэй байна. Том машинууд зам дээр зогсдогоос шөнийн цагт осол аваар их гарч, хүний амь эрсдэж байна. Үүнд анхаарлаа хандуулаарай, сайд аа!

Avatar

зочин 2018-10-05 202.9.42.9

Бас нэг хальт боловсролтой бааги …..

Avatar

zochin 2018-10-05 139.5.217.198

CHI Iuvurhangaid Bayanteeg nuursnii uurhaig DAMPURLUULJ SONGUULDAAD UURIIN HUN SUMYASSUREN GEJ NEG HULGAICHIIG TOMILJ DAHIN SONGUULDAH GEJ BAIGAA SH DEE . UVURHANGAICHUUD BUGD HARJ BAIGAA SHUU

Avatar

Зочин 2018-10-05 66.181.179.124

Жинхэнэ Ардчилсан улс л юм бол бvх юм халагдаж солигдож шинэчлэгдэж байх зvй тогтолтой гэдэг биздээ!! Ардчилал гэж амаа цангатал ярих мертее халж шинэчлэхгvй байхыг шаардаад байх юм! Тэр тусмаа албан тушаалын телее нэгнийгээ алж хядахдаа тултлаа дампуурсан энэ хамт олныг 100 хувь сольж шинэчлэх шаардлагатай!! Ийм хамт олны дунд бембег бvслээд ороод ирэх шийдцэн гарууд ч олноороо байх магадлал их.

Avatar

Зочин 2018-10-05 66.181.179.124

Жинхэнэ Ардчилсан улс л юм бол бvх юм халагдаж солигдож шинэчлэгдэж байх зvй тогтолтой гэдэг биздээ!! Ардчилал гэж амаа цангатал ярих мертее халж шинэчлэхгvй байхыг шаардаад байх юм! Тэр тусмаа албан тушаалын телее нэгнийгээ алж хядахдаа тултлаа дампуурсан энэ хамт олныг 100 хувь сольж шинэчлэх шаардлагатай!! Эдний дунд бембег бvслээд ороод ирэх шийдцэн гарууд ч олноороо байх магадлал их.

Avatar

Зочин 2018-10-05 66.181.179.124

Жинхэнэ Ардчилсан улс л юм бол бvх юм халагдаж солигдож шинэчлэгдэж байх зvй тогтолтой гэдэг биздээ!! Ардчилал гэж амаа цангатал ярих мертее халж шинэчлэхгvй байхыг шаардаад байх юм! Тэр тусмаа албан тушаалын телее нэгнийгээ алж хядахдаа тултлаа дампуурсан энэ хамт олныг 100 хувь сольж шинэчлэх шаардлагатай!!

Avatar

Зочин 2018-10-05 66.181.179.124

Ардчилсан улс л юм бол бvх юм халагдаж солигдож шинэчлэгдэж байх зvй тогтолтой гэдэг биздээ!! Ардчилал гэж амаа цангатал ярих мертее халж шинэчлэхгvй байхыг шаардаад байх юм! Тэр тусмаа албан тушаалын телее нэгнийгээ алж хядахдаа тултлаа дампуурсан энэ хамт олныг 100 хувь сольж шинэчлэх шаардлагатай!!

Avatar

Зочин 2018-10-05 66.181.179.124

Ардчилсан улс л юм бол бvх юм халагдаж солигдож шинэчлэгдэж байх зvй тогтолтой гэдэг биздээ!! Ардчилал гэж амаа цангатал ярих мертее халж шинэчлэхгvй байхыг шаардаад байх юм! Тэр тусмаа албан тушаалын телее нэгнийгээ алж хядахдаа тултлаа дампуурсан энэ хамт олныг бvрэн сольж шинэчлэх шаардлагатай!!

Avatar

Зочин 2018-10-05 66.181.179.124

Ардчилсан улс л юм бол бvх юм халагдаж солигдож шинэчлэгдэж байх зvй тогтолтой гэдэг биздээ!! Ардчилал гэж амаа цангатал ярих мертее халж шинэчлэхгvй байхыг шаардаад байх юм! Тэр тусмаа албан тушаалын нэгнийгээ телее алж хядахдаа тултлаа дампуурсан энэ хамт олныг бvрэн сольж шинэчлэх шаардлагатай!!

Avatar

Зочин 2018-10-05 203.91.119.122

Өөрөө мэргэжлийн биш 2 ТМС төгссөн байж

Avatar

Зочин 2018-10-05 202.131.249.230

Инег ийг анхаараарай. Болохоо больсон шүү

Avatar

отгон 2018-10-05 202.9.40.50

хамгийн богинохон хугацаанд сайд байх даа.одоо удахгүй энэ засаг бүрэлдхүүнээрээ огцорно шүү дээ

Avatar

Хөөрхөн 2018-10-05 122.201.21.121

Хөхөцгөө

Avatar

Маны гишүүн 2018-10-05 122.201.21.121

За сэтгэгдэл оруулхгүй бгаа болхоор долигонож бичие, өөрсдийнхийгөө хөхөцгөө хахахахаха

Avatar

Хүн мөн 2018-10-05 122.201.21.121

Лалрууд минь сэтгэгдэл оруулахгүй бна ш дээ тэр Дэлгэрсайхан хулгайчаа хөөгөөд явуулаач

Avatar

Тэгнээ 2018-10-05 66.181.180.170

Хүрэлсүх сайд зуслангийн хөршдөө сайдын суудлаар бэлгэ бариваа

Avatar

арван дөрвөн тэмбум 2018-10-05 139.5.218.175

хэн батлахын мөнгөтэй байхад юу ч хийсэн болно МАНыг дагаад хоолтой болох чинь яасан юм бэ н**ш минь угаасаа амьдрал ийм

Avatar

Зочин 2018-10-05 103.26.193.134

Харагдаач ! "Дур эзнээ голдогүй дунд чөмөг сүүжээ голдогүй" Монголын Төр өнгөрч дээ зүгээр л тоглоом

Avatar

Зочин 2018-10-05 202.9.43.227

Дарваан хараас л хол байгаарай

Avatar

зочин 2018-10-05 203.91.118.180

яах бол.

Avatar

№ЗОЧИН 2018-10-05 66.181.185.40

БАТСУУРЬ САЙД ШИГ 3ХАН САР САЙД ХИЙЖ БАЙТАЛ 3-Р ЭЭЛЖИЙНХЭН ХООЛОНДОО ОРЦГООНО. ЧИ БОЛ ӨРӨВДӨЛТЭЙ НЭГЭН БОЛЖ ХУВИРНА.

Avatar

Зочин 2018-10-05 202.126.89.150

chi bol said 3 sar baitagui yadaj company zahiral ch hiih huvi dutna

Avatar

zochin 2018-10-05 202.126.89.150

chi bol said 3 sar baitagui yadaj company zahiral ch hiih huvi dutna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж