АНУ-ын өмнөд Каролина мужийн Флоренс хотод хүүхдүүдийг барьцаалсан хэрэг гарч хэрэгтэн цагдаа нар луу гал нээжээ. Буудалцаан хоёр цаг орчим үргэлжилж, зургаан цагдаа шархдан нэг цагдаа амиа алдсан байна. Гэмт хэрэгтнийг хэргийн газар дээрээс нь баривчилж байцаахад тэрбээр 74 настай Вьетнамын дайны ахмад дайчин Фрэдрик Хопкинс гэгч байжээ.
Фрэдрик Хопкинс 1984 оноос хойш мэргэн буудагчдын тэмцээнд хэд хэдэн удаа оролцож байсныг нь түүний фэйсбүүк хуудаснаас олж мэдсэн байна.Өмнө нь эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр баривчлагдаж байсан нь мөрдөн байцаалтын үеэр тогтоогджээ. Ямар учраас хүүхдүүдийг барьцаалсан нь одоогоор тогтоогдоогүй байгаа юм. Нас барсан цагдаа 52 настай Терренс Каравэй нь цагдаагийн байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байжээ. Орон нутгийн цагдаагийн төлөөлөлөгч Аллан Хэйдлер “Миний харсан хамгийн зоригтой цагдаа байсан” гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Флоренс хотын цагдаагийн хэлтэс болон нас барсан цагдаад эмгэнэл илэрхийлж, хийсэн бүхэнд нь үүрд талархаж явах болно гэдгээ өөрийн твиттэр хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Н.АМГАЛАНТУУЛ
Холбоотой мэдээ