Улирлын өмнө: Анахайм Дакс баг

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Анахайм Дакс баг

Хойд Америкийн ҮХЛ-н плэй-оффын байнгын зочин бол Нэгдсэн Улсын баруун эргийн Калифорни мужийн Анахайм хотын Анахайм Дакс баг юм. Баг байгуулагдаад ердөө 18 жил болж байгаа ч 9 удаа л плэй-оффын гадна үлдэж байсан бол 2 удаа стэнлийн цомын финалд шалгарч 2006-2007 оны улиралд стэнлийн цомыг хүртсэн байдаг. Анахайм Дакс багийн плэй-оффт шалгарч чадаагүй 9 улирлын 7 нь баг байгуулагдсан эхний 10 жилд хамаарна. Өнгөрсөн улирлыг амжилттай өндөрлүүлсэн ч плэй-оффын эхний шатанд Сан-Хосе Шаркс багт 4-0 харьцаагаар шүүрдүүлсэн нь багийн түүхэнд плэй-оффт амсаж буй 3 дахь хүнд ялагдал юм. Тэртээ 1997, 1999 оны плэй-оффт Детройт Ред Уингс багт хуурай шүүрдүүлж байсан. Гэхдээ Анахайм Дакс баг өнгөрсөн улирлын плэй-оффын ялагдлыг хурдан мартах хэрэгтэй бөгөөд нэг нааштай зүйл байгаа нь дасгалжуулагч Р.Карлайл удирдаж байгаа явдал юм. Р.Карлайл бол Анахайм Дакс багийг удирдан 2007 онд стэнлийн цомыг хүртэж байсан бөгөд 2016 оны улиралд эргэн ирээд байна.

  • Багт ирсэн тоглогчид: Жи.Ти.Браун, М.Лиамбас хоюулаа Миннесота Уайлдс руу, Д.Грант Питтсбург Пингвинс рүү
  • Багаас явсан тоглогчид: Б.Гиббонс Нью-Жерси Девилсээс, К.Роуни Питтсбург Пингвинсээс, Л.Шенн Аризона Койотисоос, Ан.Састр Тампа Бэй Лайтнингаас

Чөлөөт агентаас хэд хэдэн боломжийн үзүүлэлттэй тоглогчидтой гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан тоглогчдоос К.Роунитэй 3 жилийн гэрээ байгуулсан нь сонирхолтой шийдвэр байсан. К.Роуни бол өдгөө 29 настай бөгөөд өнгөрсөн 2 улирал л Питтсбург Пингвинс багийн төлөө тоглосон ч тийм өндөр үзүүлэлттэй байгаагүй. Ийм түүнд жилийн 1.1 сая ам.долларын цалинг өгч 3 жил байлгана гэдэг ашиггүй солилцоо байсан юм шиг. Энэ улирлыг Анахайм Дакс баг нэлээд бэртэл гэмтлийн асуудалтай эхлүүлж байгаа. Багийн шилдэг К.Перри мөн П.Ивз, хүчирхэг залуу Р.Кеслер, ирээдүйтэй залуу тоглогч О.Касе нарын тоглогчид бэртэлтэй байна.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I лайн:

Р.Раккель – Р.Гецлаф – Т.Терри

Х.Линдхольм – Б.Монтоур

II лайн:

М.Комтойс – А.Энрикуэ – Я.Силфверберг

К.Фоулер – Ж.Мэйнсон

III лайн:

А.Коглиано – С.Стийл – П.Аберг

М.Петтерссон – Л.Шенн

Мэргэжилтнүүд Т.Терри хэмээх 21 настай Америк тоглогчийг гарааны лайнд гарах боломжтой гэж үзэж байгаа нь сонирхол татаж байна. Өнгөрсөн улиралд багийнхаа төлөө ердөө 2 тоглолтонд оролцсон Т.Терри Үндэсний коллежийн лигт маш сайн тоглож 39 тоглолтонд оролцохдоо 48 оноо авсан нь ийн гараанд нэрлэх шалтгаан болсон байх. Магадгүй тэр сайн тоглож чадвал Р.Кеслерийг эргэн ирэхэд II лайн руу явуулж болох л юм. Ямартаа ч бэртэл гэмтлийн асуудалтай байгаа Анахайм Дакс баг улирлыг тун боломжийн эхлүүлж Сан-Хосе Шаркс багийг буулгаж аваад байна. Дасгалжуулагч Р.Карлайл бол багийн багийн цөм болсон К.Перри, Р.Гецлаф нартай өмнө нь хамт ажиллаж стэнлийн цом хүртэж байсан тул багтайгаа ойлголцоход асуудал байхгүй юм. Энэ жил плэй-оффт хаана хүртэл явах бол гэдгийг л харах үлдэж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж