"Герман-Монголын бизнесийн өдрүүд 2018" Мишээл экспод болно

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

"Герман-Монголын бизнесийн өдрүүд 2018" Мишээл экспод болно

2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн ‘’Герман-Монголын бизнесийн өдрүүд 2018’’ үзэсгэлэн ‘’Монгол улсын ирээдүйг хамтдаа бүтээцгээе’’ уриан дор 2018 оны 10 сарын 09-нээс 11-ний өдрүүдэд Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь Германы засгийн газраас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг буюу GIZ-ээр дамжуулан хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор санхүүжүүлэн зохион байгуулагддаг томоохон ажлуудын нэг юм. Энэхүү үйл ажиллагааны үндсэн зохион байгуулагчаар JV Consulting компани, хамтран зохион байгуулагчаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо оролцож байна.

Энэхүү үйл ажиллагаанд Герман, Монгол, Солонгос, Канад, Польш болон бусад улсуудаас компани, байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагаа болон хамтран ажиллах боломжоо танилцуулах болно. Үзэсгэлэн нь уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй болоод бусад бүх салбарыг хамарч байгаагаараа бусад үзэсгэлэнгүүдээс онцлог юм.

Компани, байгууллага, хувь хүмүүс та бүхнийг өргөнөөр ирж танилцахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.expomongolia2018.com сайтнаас авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж