ҮХЛ-н шилдэг ривал тоглолтонд 13 гоол орлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

ҮХЛ-н шилдэг ривал тоглолтонд 13 гоол орлоо

Хойд Америкийн ҮХЛ-ний мөсөн талбайд өнөөдөр 10 тоглолт боллоо. Эдгээрээс хамгийн ихээр анхарлыг татаж байсан тоглолт бол Дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгчид болох Вашингтон Капиталс, Питтсбург Пингвинс багуудын тоглолт байлаа. Ривал хоёр багийн тоглолтонд нийт 13 гоол орсон бөгөөд нэмэлт цагт ялагч тодорсон. Үндсэн цагт 6-6 харьцаатай тэнцэж нэмэлт цагт повер-плэйгээс Питтсбургийн п.Хёрнквист, Е.Малкин, С.Кросби, К.Летанг, Ф.Кессел нарын тавт тоглож хамгаалагч К.Летанг хожлын гоолыг оруулснаар Питтсбург Пингвинс баг ялалт байгуулжээ.

Бас нэгэн сонирхолтой тоглолт болсон нь өнгөрсөн улирал Вашингтон Капиталс багийг удирдан стэнлийн цом хүртээд багаа орхисон дасгалжуулагч Б.Троц шинэ баг Нью-Йорк Айландерсыг удирдан улирлын эхний тоглолтондоо ялалт байгууллаа. Каролина Харрикейнз багийн талбайд болсон тоглолтонд Б.Троцоор удирдуулсан Нью-Йорк Айландерс нэмэлт цагт Ж.Байлейгийн гоолоор улирлын эхний ялалтаа авчээ.

Энэ өдөр Даллас Старс багийн хаалгач Б.Бишоп 30 хаалт, Бостон Брюинс багийн Я.Халак 32 хаалт хийж хаалгаа хуурай манасан байна. Даллас Старс баг улирлын эхний тоглолтоо Аризона Койотис багийн эсрэг хийсэн бөгөөд Даллас Старс багийн лидерүүд болох Ж.Бенн 2 гоолын дамжуулалт, А.Радулов 1 гоол оруулжээ. Тэгвэл улирлын эхний тоглолтондоо Вашингтон Капиталст хожигдсон Бостон Брюинс баг Баффало Сейбрес багийн талбайд зочлон 4-0 харьцаатай ялалт байгуулсан байна. Харин энэ оны драфтын тэргүүн сонголт Р.Далин Баффало Сейбрес багийн төлөө дебьют тоглолтондоо оролцлоо.

Өнөөдрийн тоглолтуудын үр дүнгүүд:

  • Филадельифа Флайерс 5-2 Вегас Голден Найтс
  • Бостон Брюинс 4-0 Баффало Сейбрес
  • Вашингтон Капиталс 6-7 от Питтсбург Пингвинс
  • Нью-Йорк Айландерс 2-1 от Каролина Харрикейнз
  • Нэшвилл Предаторс 3-2 Нью-Йорк Рейнжерс
  • Чикаго Блэйкхаукс 4-3 от Оттава Сенаторс
  • Колумбус Блю Жакетс 3-2 от Детройт Ред Уингс
  • Виннипег Жетс 5-1 Сент-Лиус Блюс
  • Даллас Старс 3-0 Аризона Койотис
  • Миннесота Уайлд 1-4 Колорадо Эвеланш

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж