Ерөнхий сайд багш нарт баярын мэндчилгээ илгээв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхий сайд багш нарт баярын мэндчилгээ илгээв

Ерөнхий сайд багш нарт баярын мэндчилгээ илгээв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын багш нарын баярыг тохиолдуулан мэндчилгээ илгээлээ.


Монголын багш нарын өдрийг тохиолдуулан соён гэгээрүүлэгч үе үеийн багш,  эрдэмтэн мэргэд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж мэндчилэхийн ялдамд эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хийж буй Та бүхний ажил хөдөлмөрт Тань амжилт, амьдралд Тань аз жаргал, сайн сайхныг  хүсэн ерөөе.

Бусдад гэрэл гэгээ, сайн сайхныг түгээх их үйлсийн түүчээ энэ цагийн эрхэм хүндтэй хүмүүс бол Монголын багш нар юм.

Багшийн эрдэм шавьд гэдэг. Улс эх орны хөгжил дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой иргэд билээ. Энэ ч утгаараа эрдмийн их өргөөний эзэд, буяны ундарга болсон багш нарын баяр бол нийт ард түмний баяр юм.

Улсаа хөгжүүлье гэвэл багшаа хөгжүүлэх, багш нараа дэмжих,  боловсролын салбараа шинэчлэх нь зайлшгүй. Боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг гүнзгийрүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байгаа хэдий ч цаашид олон асуудлыг шийдвэрлэх шаардлага Та бидний өмнө тулгарч байна.

Багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, цаашлаад багшийн хөгжлийг дэмжих нь амин чухал асуудал гэж засгийн газар үздэг.  Үүнийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө засгийн газар эдийн засгийн боломж нөхцөлдөө тааруулан хүчин чармайлт гарган ажиллаж байна. Түүнчлэн сургалтын орчныг сайжруулах, анги дүүргэлтийг  багасгах, хичээлийн ээлжийг цөөрүүлэх, суралцагчдын сургалтын чанарыг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудалд ч анхаарах шаардлага байсаар байна.

Багш хүн бол хүүхэд, залуучуудтай, тэдний оюун ухаантай ажилладаг давтагдашгүй онцлогтой мэргэжилтэн юм. Энэ ч утгаараа багш хүн улс орныхоо ирээдүйг жолоодох иргэдийг бэлтгэдэг өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, үлгэр дуурайл үзүүлэх нийгмийн манлайлагчид билээ.

Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжил эзэмшсэн хүмүүс бол та нар минь юм. Мянга мянган шавь нарынхаа буянаар хөгжил дэвшлийг бүтээгч нь та нар минь юм. Монголын багш нарын яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.

Номын цагаан буян түгэн дэлгэрэг

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Уянгаа.я 2018-10-05 202.70.44.116

Үнэхээр сайхан залуу шүү. Монгол эр хүний шинж бүрдсэн сайхан эр хүн. Гадаадын томчуудтай мөр зэрэгцэн алхаж эхорноо харуулж чаддаг гоё ах даа.

Уянгаа.я 2018-10-05 202.70.44.116

Үнэхээр сайхан залуу шүү. Монгол эр хүний шинж бүрдсэн сайхан эр хүн. Гадаадын томчуудтай мөр зэрэгцэн алхаж эхорноо харуулж чаддаг гоё ах даа.

Зочин 2018-10-05 202.126.89.212

ХУЛЧГАР

Зочин 2018-10-05 202.126.89.181

Bayrlalaa erunhii saidaa tand ajliin undur amjilt husey

багш 2018-10-05 202.9.42.97

баярлалаа ,танд сайн сайхныг хүсэе