ОХУ-ын долоон тагнуулч допингийн эсрэг сайтыг хакердсан гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

ОХУ-ын долоон тагнуулч допингийн эсрэг сайтыг хакердсан гэв

АНУ-ын Хууль зүйн яамнаас Пүрэв гаригт ОХУ-ын гадаадын цэргийн тагнуулын долоон ажилтанг АНУ болон Дэлхийн допингийн эсрэг агентлаг, спортын холбооны сайтыг хакердсан, худал мэдээлэл тараасан хэрэгт буруутган баривчлаад байна. Тус сайтад нийт 30 орны 250 орчим тамирчдын мэдээлэл хадгалагддаг байжээ. Хууль зүйн яамнаас мэдээлж байгаагаар хакеруудын гол бай нь “Westinghouse Electric” корпораци, Химийн зэвсгийн эсрэг байгууллага болон Швейцарийн лаборатори байсан гэв. Швейцарийн лаборатори нь хуучин Үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн Сергей Скрипаль болон түүний охинг хордуулсан бодисыг судалж байсан юм. ОХУ-ын гадаадын цэргийн тагнуулын ажилтнууд хулгайлсан мэдээллээ “Fance bear’s hack team” гэх хуурамч групп үүсгэн хадгалж байжээ. АНУ-ын мөрдөн байцаагчид тэдгээр хакерууд Олон улсын олимпын хороо, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын тамирчдын холбоо болон Олон улсын хөлбөмбөгийн холбоо гэх мэт нийт 40 байгууллагын сүлжээнд нэвтрэн нууц мэдээллүүдийг хулгайлсан гэж мэдээлж байна. Гэмт этгээдүүд хулгайлсан мэдээллээ гаргаж өгөхөөс өмнө мэдээллийг гуйвуулан өөрчилж и-мэйл буюу хувийн шуудангаар ойролцоогоор 186 сэтгүүлчид тараасан байна.

Эх сурвалж: www.npr.org

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж