“Токио 2020”-д ажиллах сайн дурын ажилтныг бүртгэж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Токио 2020”-д ажиллах сайн дурын ажилтныг бүртгэж байна

“Токио 2020”-д ажиллах сайн дурын ажилтныг бүртгэж байна

Япон улсад “Токио 2020” Олимпийн наадам эхлэхэд 658 хоногийн хугацаа үлдлээ. Тус наадмын зохион байгуулах хорооноос өнгөрөгч есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сайн дурын ажилтаныг бүртгэх бүртгэлийг эхлүүлсэн. Энэхүү бүртгэл ирэх арванхоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 80 мянга гаруй сайн дурын ажилтныг бүртгэж авах юм байна. Бүртгүүлсэн иргэдээс 2019 оны есдүгээр сар хүртэл шалгаруулалтыг явуулж, шалгарсан иргэдийг дадлага, туршлага хуримтлуулах олимпизмийн олон талт хөтөлбөрт бэлтгэх аж.

"Токио 2020" Олимпийн наадмын сайн дурын ажилтан шалгаруулах бүртгэлд хамрагдахыг хүсвэл https://tokyo2020.org/en/special/volunteer/ хаягаар орж, бүртгэлээ хийгээрэй.

Дашрамд дурдахад, “Рио 2016” Олимпийн наадамд 70 мянга гаруй сайн дурын ажилтан сонгогдон ажилласан байна. Монгол Улсаас ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг болон эгч дүүс Э.Гуамарал, Э.Маралхишиг нар Бразилын Рио де Жанейро хотод буусан багтаа тусалсан. Мөн хэвлэл мэдээллийн ажилтанг хариуцсан хэсэгт Д.Оюунтунгалаг залуу ажиллаж, олон улсын сэтгүүлчидтэй хамтран ажилласан юм.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс